Х-Түц-ийн жүжигчин А.Туяа харьцуулагдах дургүй

2011/05/25
Share |
Хүмүүс:
Х-Түц-ийн жүжигчин А.Туяа харьцуулагдах дургүй

Сүүлийн үед хошин урлагт авьяаслаг, царайлаг залуу жүжигчид хүч түрэн орж ирэх болсон. Тэдний нэг нь“Х-Түц” продакшны залуу жүжигчин А.Туяа. Тэрээр “Миний хөрш чөтгөр”, “Цасан охин” кинонд дүр бүтээж, продакшныхаа нилээн хэдэн тоглолтонд оролцож үзэгч олонд танигдаад байгаа билээ.  Гэхдээ түүний бүтээсэн дүрээс илүү  гадаад төрх нь олонд танигдахад нь нөлөөлсөн гэж ярих хүн ч байдаг. Тэрээр Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Отгонцэцэгтэй зүс царай, бие хаагаар дэндүү адилхан бөгөөд хүмүүс ихэвчлэн Г.Отгонцэцэгийн дүү мөн үү?  гэж асуудаг гэнэ. Сонирхолтой нь жүжигчин А.Туяа “Би нүүр царайдаа Г.Отгонцэцэг шиг тэгж янз бүрийн юм хийлгээгүй. Яагаад намайг тэр хүнтэй харьцуулаад байгаа юм бэ? гэж бухимдангүй хариулдаг гэнэ. Энэ тухай нь сонссон жүжигчин Г. Отгонцэцэг “ Надтай харьцуулагдсан чи биш, чамтай харьцуулагдсан би бухимдах хэрэгтэй юм биш үү?  хэмээн найзуудаа ярьж  инээлдсэн гэнэ шүү.

Т.Алтаа.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.