Киви-гийн орон зайг Anemone эзэлж байна

2011/05/25
Share |
Хүмүүс:
Киви-гийн орон зайг Anemone эзэлж байна

Монголын рок поп урлагт охидын хамтлагийн байр суурь ганхаж эхлээд байгаа билээ. “Sweetymotion” –ныхон дахин АНУ-г зорьж, “Киви” тарсан тараагүй нь  мэдэгдэхгүй байгаа өнөө үед хөгжмийн ертөнцөд охидын хамтлаг үгүйлэгдэж байгаа нь үнэн. Харин энэ байдлыг Харангын Чулуунбат олж харжээ. Тэрээр “25” -р суваг телевизтэй хамтран “Making the band” нэврүүлэг зохион байгуулж монголын рок попын урлагт цус сэлбэх мэргэжлийн охидын хамтлагийг гаргаж ирэхийг зорьж байгаа  юм. Тус нэвтрүүлэгт анх 300 гаруй охид шалгуулснаас аз нь шовойсон таван охин үлдэн “Anemone” хэмээх хамтлагийг бүрдүүлсэн. Зохион байгуулагчдын зүгээс тус хамлагийг хоёр сарын дотор тусгайлсан хөтөлбөр, сургуулилтуудын үр дүнд өөрийн гэсэн өнгө төрх бүхий цахиур хагалж чадах охидын хамтлаг болгохоор бэлтгэж байгаа . Anemone” хамтлаг одоогоор  “Хаврын яргуй” “Ээжээ төрсөн өдрийн мэнд хүргэе”   дуугаа дуу хөгжимд дуртай залуустаа хүргэж өндөр үнэлгээг аваад байна. Харин үзэгчид гэдэг ажигч гярхай, бас хувьсаж өөрчлөгдөж байдаг болохоор  “Киви”-г дурсах нь холдож , “Anemone”-ны дууг гар утсаараа сонсож яваа хүүхэд,залуус олон харагдах боллоо.

Т.Алтаа.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.