Х.Цагаанбаатарын утасны дугаар 7,5 саяын үнэ хүрэв

2011/05/25
Share |
Хүмүүс:
Х.Цагаанбаатарын утасны дугаар 7,5 саяын үнэ хүрэв

 

“Амжилтын төлөө хамтдаа”, “Түвшин сан” төрийн бус байгууллагаас хамтран зохион байгуулж буй сайн үйлсийн аяны хүрээнд олимп, дэлхийн аваргуудын “Мобиком”-ын алтан дугаарыг дуудлага худалдаанд оруулсан билээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамиричн Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, Гавьяат тамирчин Б.Наранбаатар нарын дугаарыг дуудлагаар худалдаж, цугласан мөнгийг нь хүнд өвчнөөр шаналж буй Д.Амарбаясгалан хүүгийн эмчилгээнд хандив болгосон юм.

Хамгийн түрүүнд олимпийн аварга Э.Бадар-Ууганы 99002222 дугаарыг хоёр сая төгрөгөөс эхлэн дуудав. Уг дугаарыг нэрээ нууцлахыг хүссэн нэгэн бүсгүй 3,5 саяар өөрийн болгосон. Харин Гавьяат тамирчин Б.Наранбаатарын 99003333 дугаарыг мөн л хоёр саяас эхлэн дуудсан. Эхний удаа уг дугаарт үнэ хэлэх хүн олдсонгүй. Харин хоёр дахь удаагийн дуудлагаар уг дугаар дөрвөн сая хүртлээ өсч, н.Батболд гэгч залуугийнх боллоо. Олимпийн аварга Н.Түвшинбаярын 99001111 дугаарыг таван саяас эхлүүлсэн ч 50 мянган төгрөг л нэмэгдсэн.

Дуудлага худалдаанд оролцогчид дэлхийн аварга Х.Цагаанбаатарын дугаарыг нэлээд сонирхож байгаа нь эхнээсээ л илт байлаа. Ингээд............................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ  уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.