Хүмүүс: Базарсад Жаргалсайхан | |
Нэгэн цагт ИЗН-ын дарга “Буян” Жагаа С.Оюунтай гар гараасаа хөтлөлцөн намаа дэр нэгтгэж ИЗБН-ыг байгуулж явсан удаатай. Тэд таарч тохирохгүй болоод тун удалгүй салцгаасан. Одоо түүний хуучин “эхнэр” С.Оюун Д.Энхбатыг өрхийн тэргүүнээ болгосон нь “экс нөхөр” Б.Жаргалсайханд огт таалагдсангүй. Угийн ааш муутай тэрээр шинэхэн хосуудтай тааралдах үедээ “Та хоёр шиг арчаагүй амьтад парламентын танхим дотроо тэврэлдээд хэвтэж байгаач” хэмээн эгдүүцлээ илэрхийлжээ. Салсан эхнэр, нөхрөө ахиад гэрлэхэд баярлах нь ч бий. Дургүйцэх нь ч бий. Тэгвэл “Буян” Жагаа хоёр дахид нь багтах бололтой.
М.Ганцэцэг.Factnews.mn