Туулайхүү удирдаачийн нэр ямар учиртай вэ

2011/05/26
Share |
Хүмүүс:
Туулайхүү удирдаачийн нэр ямар учиртай вэ

Санаандгүй учрал, санамсаргүй явдал хүний амьдралын утга учир болох үе бас байдаг ажээ. Бидний хайрлан хүндэлж явдаг удирдаач Н.Туулайхүү  анх  дуурийн театрт хөгжимчин байсан гэнэ. Театрт “Учиртай гурван толгой” дуурь тавигдаж нэг удаагийнхад удирдаач нь ирээгүй байна. Удирдаачгүй эхлүүлэлтэй нь биш. Тайзан дээр  гэсэн даалгавар авсан Туулайхүү санд мэнд хувцас хунараа солиод гарахаас өөр аргагүй болжээ. Хөшиг нээгдмэгц партитураа хараад дохих гэтэл нүдэнд нь ноот бүрэлзээд харагдахгүй байсан ч  нэгдүгээр үзэгдлийнх нь хөгжмийг сайн мэдэхийн хувьд цээжээрээ дохисон аж. Тэрээр ингэж л удирдаач болсон түүхтэй гэнэ. Өвөрмөц сонин  нэрийг мөн л санамсаргүй байдлаар өгчээ. Түүнийг  төрөөд өлгийтэй жаахан байхад хоёр ах нь балчир байж. Тэдний гэрт нэг том даавуун туулай байж л дээ. Нялх дүүгийхээ дэргэд тавьчихаад дүүгээ Туулайнхүү гэснээр аав, ээж нь ч бас тэгж дуудах болжээ. Ингээд  төрснийх нь гэрчилгээ авахдаа ч ах нарынх нь өгсөн “Туулайхүү” нэрээр бичүүлсэн гэнэ шүү.

Т.Алтаа.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.