Хүмүүс: Jolie Angelina | |
Алдарт жүжигчин Жулиа Робертс гурав дахь хүүхдээ төрүүлснээс хойш нам гүмхэн амьдарч байгаа. Лос-Анжелесын гудамжинд папарацци нар хэлхгэр цамц өмсөн гэдсээ нуухыг оролдсон Жулиагийн зургийг авах үед түүний гэдэс нэлээдгүй томорсныг дурандаа буулгажээ. Эдүгээ 33 настай Жулияг жирэмсэн гэх яриа Холливуд даяар дэгдээд байгаа. Тэрээр өмнө нь зүгээр л гэрийн эзэгтэй, эх хүн байхыг хүсч байна гэсэн нь уг асуудлыг улам дэвэргэж байгаа билээ. Магадгүй тэрээр дахин нэг хүүхэд төрүүлэхээр шийдсэн бололтой.
М.Ганцэцэг. Factnews.mn