Хөлбөмбөгчдийн “халуухан” найз бүсгүйчүүд

2011/05/29
Share |
Хүмүүс:
Хөлбөмбөгчдийн “халуухан” найз бүсгүйчүүд

Хөлбөмбөгчид загвар өмсөгчидтэй найзалж, хөлбөмбөгийн талбайн гадна гоолиг найз бүсгүйчүүдээрээ гоёх дуртай. Энэ удаад хөлбөмбөгчдийн “халуухан” найз бүсгүйчүүдээс сонирхуулж байна. фото зургийн хамт.....

10. Алена Середова – Жанлуижи Буффоны сонголт

Алена 1998 онд Чехийн гоо бүсгүйгээрээ тодорсон юм. Харин дараа нь Дэлхийн гоо бүсгүйн уралдаанд дөрөвдүгээр байр эзэлж байлаа. Мэдээж, удалгүй эрчүүдийн гэх сэтгүүлд зургаа авахуулж эхэлжээ. Харин Италийн шигшээ багийн хаалгач Жанлуижи Буффоны нүдэнд өртсөнөөсөө хойш улам ч зартай болсон юм. Одоо тэрээр Италийн телевизэд хөтлөгчөөр ажилладаг.

9. Сара Карбонеро – Икер Касильясын зүрхний эзэн

Буффон, Касильяс хоёрын хэн нь шилдэг хаалгач болох талаар удтал маргаж болно. Үүнтэй адил хоёр найз бүсгүйнх нь хэн нь үзэсгэлэнтэй талаар үзэл бодол зөрчилдөж ч болох юм. Сара Карбонеро Испанийн телевизэд ажилладаг, сэтгүүлч бүсгүй. Гэхдээ Сара олны өмнө нүцгэн зургаа авахуулж, эрчүүдийн сэтгүүлд зургаа тавиулдаггүй. Тиймээс зураг нь хүртэл ийм “даруухан” зураг олдож байна. Тэрээр дэлхийн аварга болсон найз залуугаасаа ярилцлага авсан агшныг хөлбөмбөг сонирхогчид санаж буй биз ээ. Касильяс тэгэхэд Сараг дэлгэцийн өмнө чангаас чанга үнссэн билээ.

8. Лорена Берналь – Микель Артетагийн бүсгүй

Лорена Аргентинд төрсөн ч хожим Испанид ирсэн юм. 1999 онд Испанийн гоо бүсгүйгээр тодорсон. Түүнтэй уулзахыг олон залуу хүсдэг ч гэсэн “Эвертон”-ы Микелт Артета илүү адтай эргүүлжээ.  Лорена сэтгүүлд зураг авахуулахаас гадна телевизийн олон ангит кинонд дүр бүтээгээд амжсан юм.

7. Айида Йеспика – Маттео Ферраригийн найз бүсгүй

Венесуэлийн гоо бүсгүйн уралдаанд 2002 онд оролцсон ч тэрээр эрдэнийн титэм зүүж чадаагүй. Гэлээ ч удалгүй сэтгүүлүүдээр зураг нь нийтлэгдэж, жинхэн оддын нэгд тооцогдох болжээ. Италид ирээд телевизэд мөн ажиллах болсон байна. Удалгүй хөлбөмбөгч Маттео Ферраритай найзлах болжээ. Маттео Туркийн “Бешикташ” руу явахад Айида хажууд нь ихэд дэм болсон гэдэг.

6. Оскана Андерссон – Кристиан Вильгельмссоны бүсгүй

Орост төрж, Шведийн иргэн болсон бүсгүй. Эхлээд тэрээр нэгэн хамтлагт бүжигчин хийдэг байж. Харин дараа нь түүнийг шоу бизнесийн ертөнцийнхөн анзаарч, хожим нь хөлбөмбөгч залуутайй найзлах болжээ.

5. Илари Блази – Ромын хааны бүсгүй

Италийн Ром хотын бэлгэ тэмдэг шаху болсон Франческо Тоттигийн сэтгэлийг татаж чадсан Илари Блазиг Италийн хамгийн дур өдөөм бүсгүйгээр нэрлэдэг. Ромын хаан гэгдэгч Тоттигийн найз бүсгүй хааяа сэтгүүлд задгайдуу зургаа авахуулчихдаг, шоу бизнесийн оддын нэг юм.

4. Федерика Ридольфи – Жулиано Жаникеддигийн найз бүсгүй

Жаникеддигийн нэрийг хөлбөмбөг сонирхогчид андахаа больж эхэлж буй бол түүнийн найз бүсгүй Ридольфигийн гоо сайхныг үнэлэхгүй байхын аргагүй. Федерика бүжигчин, загвар өмсөгч мөн бусад гоо бүсгүйчүүдийн адил телевизэд хүчээ сорьдог ажээ.

3. Ирина Шейк – Криштиано Роналдогийн сүйт бүсгүй

Ирина Шейк Armani-гийн рекламын зураг авалтын үеэр Криштиано Роналдогийн анхаарлыг татаж чадсан юм. Тэдний хоорондын харилцаа богино хугацаанд өрнөж, удалгүй сүй тавьсан. Мөн богино хугацаанд Ирина Шейк дэлхийн хамгийн эрэлттэй загвар өмсөгчдийн нэг болж амжаад байна.

2. Абигэйл Клэнси - Өндөр Краучийн бүсгүй

Хэдийгээр одоогоор Аби жирэмсэн байгаа ч гэсэн түүний гоо сайханд эргэлзэх зүйл нэгээхэн ч үгүй. “Тоттенхэм”-ийн өндөр довтлогчийн эхнэр Абигэйлийг Британийн хамгийн дур булаам бүсгүйгээр нэрлэдэг.

    1.Сильвиа Ван дер Варт  - Рафаэл Ван дер Вартын эхнэр

Рафаэл Ван дер Вартын эхнэр Сильвиа машү олон талтай, зартай бүсгүй. Тэрээр “Авьяаслаг германчууд” нэвтрүүлгийгн шүүгчээр ажиллаж, рекламд зургаа авахуулдаг. Рафаэл хөлбөмбөгчийн хувьд нэр гараагүй байхдаа олны танил биш нэгэн бүсгүйтэй танилцсан нь Сильвиа байж. Тэд тэгэхэд одоогийнх шигээ нэр алдартай байгаагүй юм. Тийм ч учраас Ван Дер Варт хэмээх овгийг дэлхийд таниулсан энэ гэр бүлийн хоёр онцгой үнэлэгддэг. Сильвиагийн араас цагтаа олон шилдэг хөлбөмбөгчид гүйлдсэн ч “гүйцээгүй” гэнэ билээ.................

“халуухан” найз бүсгүйчүүдийн зургийг ЭНД ДАРЖ  үзнэ үү.....

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.