А.Сүхбат аварга эхнэрээ дахиад сольж, гурав дахь амьдралаа эхлүүлжээ

2011/05/29
Share |
А.Сүхбат аварга эхнэрээ дахиад сольж, гурав дахь амьдралаа эхлүүлжээ

Монголын ард түмэн хайрлан хүндэлж явдаг даян аваргынхаа амрагийн явдалд төөрөлдөж эхэллээ. Арга ч үгүй биз.  Авааль гэргий Баясгалангаа дуучин Ариунаагийн тогооч байсан бүсгүйгээр сольж удам залгах хүүтэй болсон тухай амтай болгон ярьж, чихтэй болгон сонссон. Ямагт Халхын хар аваргын охины сүрд дарагдан хүүгийнхээ эцэгтэй тайван алхах эрхгүй яваа Ундраа бүсгүй тун удахгүй дахин нярайлна. Хачирхалтай нь ханийн халамж бараа түшиг хамгийн их хэрэгтэй энэ үед нь А.Сүхбат аварга Ганаа хэмээх сэтгүүлч бүсгүйтэй хамтран амьдраад багагүй хугацааг өнгөрүүлж байгаа аж. Энэ тухай сонссон хүмүүс “Даян аварга ханьдаа халамжтай, түшигтэй эр хүн. Аргагүй сэтгэл алдарсан болоод л өөр бүсгүйтэй амьдралаа холбож дээ” гэж ойлгохыг хичээх болов. Гэтэл тэрээр нэг л биш.  Анхны эхнэр дархан аварга Баянмөнхийн охин Баясгалан, дараа нь НҮБ-ын элч дуучин Ариунаагийн тогооч байсан Ундраа, одоо болохоор сэтгүүлч Ганаа гээд л эхнэрүүд нь ар араасаа цуврах шинжтэй. Энэ байдлаараа бол ард түмний хайртай аварга маань наадмын түрүүгээрээ Монголд тэргүүлдэг хадам аавынхаа амжилтыг эхнэрийн тоогоор эвдэх бололтой дог шүү. Одоо л хазаараа татахгүй бол даян аварга маань өмнөх жилүүдийн их амжилт, ард түмний хайр хүндлэлийг “өөр” зүйлээр солих гээд байх шиг ээ.

Т.Алтаа. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun купить План ТобольсРº закладкР¸ киев КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпьв КодинскРµ купить Экстази ЖирновсРº Как сделать самому лсд RE:АКЦИЯ :: ФестиваР»ÑŒ ÑÐ¿Ð¸Ñ€Ð¸Ñ‚Ð¸Ñ ‡ÐµÑÐºÐ¸Ñ… сеансов с ДжеймсоР¼ Брауном :: МолодежР½Ð°Ñ газета Реакция ТрамадоР» в Ялте Соль в Петрове Вале КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпьв Рыбном MDMA в РославлРµ ЗакладкР¸ трамадоР» вПскове Купить россыпь в Спасск-р
IP:95.85.80.200  2018-06-12 19:42:39
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.