Монгол эрчүүдийн талаас илүү нь хоёр эхнэртэй болохыг дэмжиж байна

2011/05/29
Share |
Хүмүүс:
Монгол эрчүүдийн талаас илүү нь хоёр эхнэртэй болохыг дэмжиж байна

Хоёр эхнэрийн тухай яриа бол шинэ зүйл биш. Эрт цагт эзэн богд Чингис хаан маань 5 эхнэртэй, 100 татвар эмтэй байлаа. Тэгвэл 19-р зуунд Равжаа хутагт 108 эхнэртэй байлаа. Одоо цагт бол Буян Жагаа дөрвөн эхнэртэй бас бус эрчүүд хоёроос дээш эхнэртэйгээ эвтэй найртай сайхан л амьдарч байна. Дарханд дөрвөн эхнэртэй бизнесмэн эр тавуул арван нэгэн хүүхэдтэйгээ бүр ч эвтэй найртай сайхан амьдарч байна. “Х-Түц” хамтлаг саяхны нэг тоглолтон дээрээ хоёр эхнэртэй байх тухай хууль батлах тухай мессежийг нийгэмд тараав. Энэ хууль бол санаандгүй гарч ирсан хошин шогийн сэдэв биш гэдэг нь ойлгогдож байна. Олон эрчүүдийн нууцхан мөрөөдөл болсон хуулийн талаар 1990 онд анх гаргаж тавьж байлаа шүү дээ. МАХН-аас сонгогдсон Ардын их хурлын депутат Гантөмөр гэгч нөхөр “Монгол эрчүүд хоёр эхнэртэй байх хууль” санаачилж байжээ. Хэдийгээр энэ хууль батлагдах түвшинд дэмжигдээгүй ч нийт 420 депутатын 144 нь энэ саналыг дэмжсэн байдаг аж. Үүнээс Монголын гурван эр тутмын нэг нь хоёр эхнэртэй байх хүсэлтэй байдаг нь харагдаж байгаа юм. Тэр үед АИХ-ын депутат байсан  Х.Баянмөнх аварга  уг хуулийг дэмжиж байсан цөөнхи хэсгийн нэгд оржээ. Хууль нурж унасны дараа аваргаас яагаад энэ саналыг дэмжсэн талаар  лавлахад “Тэр Гантөмөр миний шавь байсан юм. Багшаа намайг дэмжээрэй гээд байхаар нь л... “ гэж булзсан гэдэг. Баянаа аварга шавиа дэмжсэн үү, өөрийгөө дэмжсэн үү гэдэг нь одоо ч маргаантай хэвээр. Харин саяхны нэгэн судалгаагаар “Хоёр эхнэртэй болох тухай хууль” гарвал та дэмжих үү гэсэн санал асуулгад оролцсон 2000 эрэгтэйн тавин хувь нь тийм, 40% нь үгүй, 10% нь мэдэхгүй гэж хариулжээ. Тэгэхээр Монгол эрчүүд ерөөсөө хоёр эхнэртэй болох тухай хуулийг хүсэмжилж байгаа ажээ. Тийм ч учраас урлагийнханд захиалга өгч, сэдэв хөндүүлээд байж болох талтай. Урлаг улс төр гэлтгүй эрчүүдийн хүсэл адилхан тул ийм хууль гараад ирэхийг үгүйсгэх арга алга. Бас нөгөө талаас “Монголын хүн амын өсөлт удаан байна” гэж эрэгтэй гишүүд санаа тавих болоод удаж байна. Эндээс нэг зүйл харагдаад байгаа биз.  Хүүхнүүд маань ингэхэд энэ хуулийг яаж хүлээж авдаг юм бол доо.

Т.Алтаа. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.