Монголд Чингис нэртэй хүн хэд байдаг вэ

2011/05/29
Share |
Хүмүүс:
Монголд Чингис нэртэй хүн хэд байдаг вэ

Эзэн Богд Чингис хааны нэрийг тэнгис гэдэг түрэг үгнээс гаралтай гэдэг ч яг батлагдсан нь үгүй. Дэлхийн талыг эзэлж байсан түүний байлдан дагуулалтын дараагаас энэ аугаа хүний нэр  Араб Туркээс эхлэн  тарж эхэлжээ. Харин Монголд их хаанаас хойш ийм нэртэй хүн цаг үеэсээ  хамаарч их сонирхолтойгоор бүртгэгдсэн байх юм.  Хамгийн анхны Чингис 1933 онд,  дараагийнх нь Халх голын дайны жил буюу 1939 онд  бүртгэгдсэн байна. Түүнээс арван жилийн дараа гурваар нэмэгдэж, 1959 онд таваар өсчээ. 1960-1963 онд 23 Чингис төрсөн нь  Монголын их хааны 800 жилийн ойн дуулиантай холбогдон тухайн цаг үед Чингис хааны талаар ярьж бичсэн хүн бурууддаг байсан ч ийнхүү олноор төрсөн бололтой. Харин ардчилалын салхи сэвэлзсэн  1990-1999 онд 183 монгол хүүхэд Чингис хааны нэрийг хүртсэн бол  2007 он гэхэд Монголд 385 Чингис  мэндэлжээ. Харин Чингис нэртэй улс төрийн зүтгэлтэн одоо хүртэл бүртгэгдээгүй байгаа юм байна.

М.Ганцэцэг. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.