Их аварга Хакухо бэлгэнд авсан машинаа 200 саяар дамлажээ

2011/05/29
Share |
Их аварга Хакухо бэлгэнд авсан машинаа 200 саяар дамлажээ

Япон улс авто машин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Тэр ч утгаараа үндэсний бахархал болсон мэргэжлийн сумогийн бөхчүүддээ машин бэлэглэдэг гэнэ. Их аварга хакухо М.Даваажаргал нэлээн их бэлэг авдаг нь арлын орны хүргэн болсонтой нь холбоотой бололтой. Хамгийн сүүлд гэхэд л “Тоёота” компаниас сүүлийн үеийн мөнгөлөг загварын “Тоёото Лексус” жийп бэлгэнд  авчээ. Харин Япон машинаас илүүтэй Герман машинд дурлах болсон Хакухо Даваажаргал бэлгийн машинаа нүүрсний тээвэр эрхэлдэг нэгэн компанийн захиралд  200 саяар зарсан гэнэ шүү. Хакухо Даваажаргал  тавдугаар сарын башёд 19 дахь түрүүгээ авсны дараа нийслэл хотынхоо эмнэлэгт машин бэлэглэжээ. Нэгээс бэлгэнд машин аваад, нөгөөд нь машин бэлэглээд л аваргын нүнжиг ч аргагүй мөн дөө.

М.Ганцэцэг. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.