Баясгалан гавьяатын сонголтыг ард түмэн хүлээж байна

2011/05/29
Share |
Баясгалан гавьяатын сонголтыг ард түмэн хүлээж байна

Нэг хэсэг Жавхлан Баясгалан гэж нэр, мэргэжил нэгтэй хоёр дуучин нийтийн дууны ханхүү, гүнж гэгдэж байлаа. Удалгүй гавьяат жүжигчин хэмээх нэр хүндтэй шагналыг ээлж дараалан авцгааж ард түмэндээ үнэлэгдсэн бас гоочлогдсон нь ч бий. Уран бүтээлээ орхиж хувийн амьдрал, улс төр хоёрыг илүүд үзэх болсон  тэднийг хайрладаг бас үгүйлдэг хүмүүс олон бий. Тэр дундаа Баясгалангийн орыг залуу дуучид эзэлж байна, гавъяат цол аваад л ийм амархан урлагаа орхих байсан юм бол насаараа урлагт зүтгээд өнөөг хүрсэн хуучцуулдаа өгөөгүй шагналыг залуу хүмүүст дэндүү эрт өгчихлөө хэмээн янз бүрээр ярилцсан ч Баясгалан ямар ч хариулт өгөөгүй. Тэрээр урьдын сумоч, өнөөгийн улс төрч  Батбаяртай гэр бүл болж хэтэвчээ хэрхэн зузаалахыг л илүүд үзсэн гэх хүмүүс олон байна.

Төрийн түшээд гэр бүлийнхээ олсон орлогыг АТГ жил бүр тайлагнадаг ёсоор Батбаяр гишүүн ч бусдын жишгийг дагасан. Гэтэл эрхэм гишүүн өөрөө өнгөрсөн онд хагас саяхан төгрөгийн орлого олсон бол эхнэр нь болох дуучин Т.Баясгалан реклам сурталчилгаар  жаран сая төгрөг халаасалжээ. Хүүхэд гаргаад жилийн нүүр үзсэн Баясаа гавъяат ажил хийгээгүй мөртөө яаж ийм толгой эргэм их мөнгө олсон нь сонин. Тэрээр нөхрийнхөө байгуулсан “Эх орон” телевизийн ерөнхий захирлын албыг хашаад сард цалингаасаа гадна реклам сурталчилгааны орлогоор ийнхүү 60 сая төгрөгний орлого олжээ. Харин ард түмэн Баясгалан гавъяатыг ард түмэн дуулуулахыг хүсч байна. Телевизийн захирал, дуучин хоёрынхоо алийг нь сонгохыг цаг хугацаа харуулах байх даа.

М.Ганцэцэг. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.