Л.Гүндалай гайхал төрүүлсэн нь буюу АН гэмт хэрэгтнүүдийн орогнох байр уу?

2008/04/26
Share |
Хүмүүс: Л Гүндалай | 
Л.Гүндалай гайхал төрүүлсэн нь буюу АН гэмт хэрэгтнүүдийн орогнох байр уу?

Л.Гүндалай шоронд суух тухай асуудал яригдаж, Улсын ерөнхий прокурор М.Алтанхуяг Л.Гүндалайг хорьж шалгах хэрэгтэй байна гэж мэдэгдэл хийсний дараа арван долоон мянган хүнтэй гэгдэх Ард түмний намын дарга хэмээх Л.Гүндалай Ардчилсан намын гишүүн болж, Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нар инээлдэн намын батлахаа гардуулж байгаа зураг төвийн хэвлэл мэдээллээр гарсан нь гайхал төрүүлэв. Араасаа дагуулсан олон мянган гишүүдээ орхин гэмт хэргийн улмаас өөр намд элсч байгаа нь эх оронч гэхээсээ илүү урвагчийн дүрийг, нөгөө талаас Ардчилсан нам гэмт хэрэгтнийг орогнуулдаг оромж, намын дарга Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нар улс төрийн намын дарга биш гэмт хэрэгтнийг орогнуулдаг оромжны дарга болохоо харуулав. 1996-2000 онд засгийн эрхийг барьж байсан Ардчилсан Холбоо Эвсэл “ах” намынхаа замаар замнаж, төрийн өмчийн олон арван обьектүүдийг өөрсдөө болон МАХН-ыханд өгч, өнөөгийн улс төр, эдийн засгийн булэглэлийн үндэс суурийг тавьсан. Энэ нь ч цаанаасаа сайн зохион байгуулагдсан үйлдэл байсан. ОХУ-ын төрийн өмчийн хорооны дарга Кох нь АНУ-ын тагнуулын байгууллагын даалгавраар ОХУ-ын эдийн засгийг сулруулах бодлого явуулж, энэ нь илрэнгүүт 24 цагийн дотор АНУ татаад авсан. Тэгвэл энэ хүнтэй найз гэх Монголын төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд Кохын даалгавраар Монголын эдийн засгийг сулруулах бодлогыг мөн л явуулж байлаа. Ардчилсан холбоо эвсэл засгийн эрхийг барьж байхдаа Ард даатгал, Сэргээн босголт банкийг дампууруулж, олон зуун сая төгрөгний зээлийн хувийн хэргийг устгасан. Мөн банк нийлүүлж салгах ажиллагааны дундаас олон сая доллар гадагш нь шилжүүлэн авч явж татвар төлөгчдийн мөнгийг завшсан. Ардчилсан холбоо эвсэл засаг барьж байхдаа казиногоос олон гишүүд нь авлига авч, хүн амины хэрэгт холбогдож байсан боловч түүнийг хайцаалан хамгаалж гарч байсан бол одоо авлига авч улсын олон зуун саяын өмч идсэн Л.Гүндалайг өөрийн ивээлдээ авч хаацайлан хамгаалахаар боллоо. МАХН мөн казиногийн хэрэгт холбогдож төрийн өмчийн оло.и тэрбум төгрөгийг идэж ашигласан олон гишүүдээ өөрийнхөө оромжинд хамгаалан авч үлдлээ.

Эх сурвалж: Хөх толбо

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.