Дуучин Э.Агиймаа хайр дурлалдаа умбаад завгүй явна

2011/06/01
Share |
Хүмүүс: Агиймаа | 
Дуучин Э.Агиймаа хайр дурлалдаа умбаад завгүй явна

“B” продакшнаас уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн дуучдын нэг бол  Э.Агиймаа . Уран бүтээлч  ах эгч нар нь түүнийг овоо юм дуулгах авьяастай нэгэн гэж тодорхойлдог ч, залуу хүүхэд байж залхуу нь хэтэрсэн  гэх нь ч бий. Үнэндээ дуучин Агиймаа залхуураад таг болов уу, аль эсвэл хэвлэлээр цацагдаад байгаа шиг бие давхар болсон уу  гэсэн таамаг  цөөхөн ч гэлээ түүнийг сонсдог хэсэг залуусын дунд явсаар байсан. Харин Э.Агиймаа хайр дурлалдаа умбаад чухам л завгүй гүйх болсон гэнэ шүү. Мэдээж дуучин бүсгүйг найз залуугаараа хэнийг сонгосон бол гэх асуулт олон залуусын анхааралд үлдэх нь ойлгомжтой. Тэгвэл түүний шинэхэн  найз залуугаар “Никитон” хамтлагийн Батчулууны дүү тодорсон бөгөөд  хосууд халуун хайрандаа умбаж,  хаа явсан газраа нялуурч явдаг сурагтай. Шинэхэн хосуудад атаархах хүн мундахгүй л олон  байгаа  биз. Ямартай ч халуухан хосууддаа Factnews аз жаргал хүсье.

Т.Алтаа. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.