Хөтлөгч Зулаад шагнал зохисонгүй

2011/06/01
Share |
Хүмүүс:
Хөтлөгч Зулаад шагнал зохисонгүй

”Umbrella Fashion”, “Umbrella music” зэрэг нэвтрүүлгээрээ Монголын залуусын танил болоод байгаа хөтлөгч Баянзулыг сүүлийн үед харалган болчихоо юу, аль эсвэл мартаж санадаг өвчин тусаа юу гэх хүн олон болжээ. Учир нь түүний бусадтай элгэмсэг, мэнд устай явдаг зан нь нэг л өдөр төрөл арилжсан мэт өөрчлөгдөж баргийн хүнийг танихаа больсон сурагтай.  Тиймээс телевизийн бүсгүйчүүд Зулааг “хамар сөхөлт” –ийн эмгэгээр өвчилсөн гэж оношилж байгаа гэнэ. Тэрээр саяхан   “Fashion Asian Awards” наадмын “Азийн шилдэг хөтлөгч”-ийн шагналыг хүртсэн билээ. Энэ нь түүнийг тийн аяаглахад хүргэсэн юм байх аа. Зулааг телевизийн бүсгүйчүүд дундаа хамгийн өндөр цалинтай нэгэн гэж тодорхойлдог ч, олсон мөнгө, авсан шагналынхаа  хирээр хамраа сөхөөд байвал нэгэнт унасан нэр хүнд дахин сэргэтлээ их удна гэдгийг авьяаслаг хөтлөгч маань ухаарч ойлгоосой.

 Т.Алтаа.Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.