Зартай гэмт хэрэгтнийг 20 жилийн дараа баривчиллаа

2011/06/01
Share |
Хүмүүс:
Зартай гэмт хэрэгтнийг 20 жилийн дараа баривчиллаа

  Югослав задран унаснаар Босни Герцоговений дайн дэгдэж 1992-1995 онд үргэлжилсэн. Уг дайнд 100 мянга орчим хүний амь үрэгдсэн гэдэг. Олон хүний амийг бүрэлгэсэн Хорватын эмэгтэй цэрэг Азра Базикийг Интерполоор эрэн сурвалжлаад 20 жил өнгөрсний эцэст АНУ-ын Кентуки мужаас өнгөрсөн пүрэв гарагт баривчилжээ. Өдгөө 52 настай Азра Базик олзны хүмүүсийг тамлан хороосон хэргээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан юм. Тэрбээр олзлогдсон хүмүүст хүчээр бензин, цус уулган, хумс руу нь хадаас шаан тамладаг байж. Яргачин эмэгтэй 2004 оноос Кентуки мужид суурьшин, өндөр настны асрамжийн газарт ажиллаж байсан аж. Нуугдаж амьдрах хугацаандаа тэрбээр төрөл арилжсан бололтой. Түүгээс асруулж байсан хөгшчүүл “Сайхан ааштай, сайн эмэгтэй” хэмээн тодорхойлсон гэнэ.

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
NlJFyDGQeDCJF 77.txt;1;3
IP:46.118.115.181  2016-04-04 07:00:55
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.