Дуучин Б.Амархүүгийн амьдрал яг л Ну погади шиг гэнэ

2011/06/02
Share |
Хүмүүс:
Дуучин Б.Амархүүгийн амьдрал яг л Ну погади шиг гэнэ

Буриад улсын ардын жүжигчин, дуучин Б.Амархүү телевизийн дэлгэцээр үргэлж инээмсэглэн харагддаг болоод ч  тэр үү, монголчууд түүнийг сайхан ааштай соёлтой залуу л гэж дүгнэдэг. Гэвч  дуучин залуу амьдрал дээр олны дүгнэж байгаагаас огт өөр ажээ. Учир юу хэмээвээс Орост амьдрах хугацаандаа Б.Амархүү зурагт хөгжмийнхөө дууг дээд цэгт нь хүртэл чангалж хөршүүдээ зовоодог гэнэ. Тэгээд болоогүй. Гэртээ байнга хүмүүс цуглуулж, найз бүсгүй Ольгатайгаа үргэлж муудалцан  элдэв үгээр доромжлон хашгирах нь хэрээс хэтрэх болсон байна. Түүний энэ байдлаас залхсан хөршүүд ингэхээ боль гэж учирлаж гуйдагч “Зайлцан бай даа” гэсэн үг л дуучин залуугаас сонсдог байна. Тэгээд арга ядахаараа цагдаа дууддаг ч Амархүү гэмгүй мэт гүрийдэг аж. Хачирхалтай нь асуудал ингээд дуусдаггүй, тэрээр хөршүүдээсээ “өшөө” авахаа ч мартдаггүй гэнэ. Ингээд бодохоор Б.Амархүү болон түүний хөршүүдийн амьдрал яг л “Ну погади” кино шиг өрнөдөг болотой.

Т.Алтаа. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.