Монгол кино Каннын наадамд өрсөлдлөө

2011/06/02
Share |
Хүмүүс:
 Монгол кино Каннын наадамд өрсөлдлөө

 Дэлхийн шилдэг кинонуудыг шалгаруулдаг Каннын наадамд Монгол улсаа төлөөлөн анх удаа  уран бүтээлч Ч.Хоролдорж, Н. Отгонбат нар оролцоод иржээ. Тэд өмнө нь  “Зүүд”,”Ийм нэгэн дурлал”,”Надтай гэрлээч”, “Зөрлөг” зэрэг уран сайхны болон  богино хэмжээний кинонуудад ажиллаж байсан байна. Өнгөрсөн оны есдүгээр сард “48 цаг кино наадам” Монголд анх удаа зохиогдож кино сонирхогчид 20 гаруй баг болж  оролцжээ.  Уг наадмын шилдгээр шалгарсан кино  дараагийн арга хэмжээнд  оролцох эрх авах байсан бөгөөд тэдний хамтын бүтээл болох “Зүүд” кино шалгарсан аж.  Улмаар АНУ-ын Маяами хотод болсон дараагийн “48 цагийн кино наадам”-д “Зүүд” кино шилдэг 16-д багтсанар  Каннын кино наадамд оролцох эрхийг авчээ.  Бидний сайн мэддэг “Оскар” нь  Холливудын хүрээнд Америкийн кино академийн шагнал бол Каннын наадам нь Европын төдийгүй дэлхийн кино фестиваль гэдэг утгаараа эхэнд бичигддэг гэнэ. Уг арга хэмжээний үеэр киноноос гадна дэлхийн олон орны кино компаниуд, агентлагуудын хамтарсан үзэсгэлэнгүүд  зохиогддог төдийгүй хүмүүс киногоо борлуулах, шинээр гэрээ байгуулах зэрэг ажил хийгддэг ажээ. Тэд Каннын наадмын үеэр кино одуудтай уулзан хамтдаа зургаа авахуулсан гэнэ. Ийнхүү Монгол кино дэлхийн хэмжээний бүтээл болохоо нотоллоо.

 М.Ганцэцэг. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
awbnqoq 4WZ9WBgdumlmjknfby, [url=http://zqaoxbbxghiv.com/] zqaoxbbxghiv[/url], [link=http://tarqavvbzkuu.com/ ]tarqavvbzkuu[/link], http://nxppodgonwzq.com/
IP:46.161.9.32  2016-11-23 16:12:34
Judiththype wh0cd922424 buy stromectol trazodone medication celebrex ampicillin antibiotic buy mobic
IP:46.161.9.24  2017-01-30 11:07:48
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.