ОХУ-ын төрийн тэргүүнүүд рекламанд тогложээ

2011/06/02
Share |
Хүмүүс:
ОХУ-ын төрийн тэргүүнүүд рекламанд тогложээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев болон Засгийн газрын тэргүүн Владимир Путин нар Москва хотын шинэ спорт барааны дэлгүүрт байрлуулсан рекламны зурагт самбарт шинэ дүр төрх бүхий байдлаар гарч олны анхаарлыг ихэд татжээ.  Өнгөрөгч ням  гарагийн шөнө богино шорт, цагаан цамц болон пүүз өмсөж ракет барьсан тэдний зураг бүхий самбар Москва хотын төвд гарсан байна. Харин зурагт самбарыг гарсан даруйд нь Засгийн газрын зүгээс буулгахыг шаардсан аж. Хэрвээ шаардлагыг биелүүлэхгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгээ ч мэдэгджээ. Самбарыг байрлуулсан спортын дэлгүүрийн эзэд манай байгууллагатай ямар ч хамаагүй гэж мэдэгдсэн төдийгүй дэлгүүрийн нэрийг ашигласан нь хууль бус үйлдэл гэж үзжээ. Дээрх хоёр талыг ийнхүү маргаж байх хооронд хэргийн эзэн гарч ирсэн бөгөөд Москвагийн нэгэн уран зургийн бүлгэмийн гишүүн уг бүтээлийг хийснээ илчилжээ. Тэрээр улсынхаа хоёр тэргүүний хөргийг загварлаг этгээд байдлаар залууст хүргэхийг хүссэн гэсэн тайлбар өгсөн байна.

М.Ганцэцэг. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.