Энэ зурхайг хамт олноороо уншихыг хориглоно.

2011/06/02
Share |
Хүмүүс:
Энэ зурхайг хамт олноороо уншихыг хориглоно.

12 ордын нууц зурхай

 ХОНЬ/ 03,21-04,21/

Арай дэндүү түрэмгий, хэрцгий, дээрэнгүй нь дэндсэн  гэж болно. Оюун ухааны сааталд ордог, хамгийн энгийн зүйлсийг арай гэж тогтоох нь олонтаа. Гол төлөв мэлрээд зогсож байхдаа элдэв хачин сонин зүйлийн эрэлд хатаж байдаг. Эрээ цээргүй, ний нуугүй, шар айраг, бүдүүлэг наргиа цэнгээнд дуртай. Багадаа цэргийн жанжин, сансрын нисгэгч эсвэл мисс болохыг мөрөөддөг байсан. Гол төлөв хаа ч явсан зодоон хийж явдаг. Гэр бүлийн амьдралд аль болох мөнгө, төгрөгнөөс хол байлгаж байхгүй  бол нүд ирмэхийн зуур өөрөө ч мэдэлгүй үрэн таран хийгээд хаячихдаг. Согтуу үедээ агсам согтуу тавих магадлал өндөртэй.Цааш уншвал.....Энд дар

 

ҮХЭР/04,21-05,21/

 

Нарийндаа хатсан яншаа, долигнуур, матаасчин. Амьдралдаа "салхи хаашаа хамхуул тийшээ" гэсэн зарчмыг мөрдлөгөө болгодог болохоор удирдлагын хий гэсэн болгоныг нь хийдэг "бууны нохой" байдаг. Төрөлхийн жүжиглэх авъяастай болохоор эрчүүд нь өгөөмөр хүн, хүүхнүүд  бусдын төлөө зовсон хүн болж жүжиглэдэг.Гэхдээ сэтгэлийнхээ гүнд бүгдийг үзэн яддаг бөгөөд өөрийгөө ертөнцийн төв гэдэгт нэг ч хором эргэлздэггүй. Мөнгө, эд баялагт дуртай гэхдээ хэнд ч мэдэгдэлгүй чимээгүй мөртлөө уйгагүй цуглуулж, хураадаг. Хэрэг гарвал хэний ч гэсэн сүүлчийн "гаагааг" нь тайлаад авчихаж чадна. Гаднаас гарахад нэг их эелдэг, "добрый" байв ч үнэн хэрэг дээрээ садист хандлагатай хувиа хичээсэн этгээд болохоор хар багаасаа өгсүүлээд хөгширтлөө гэр бүлээ үргэлж зовоож, тарчлааж байдаг. Хэнд ч өөртөө ч итгэдэггүй. Хүрч, авч чадах бүх эрх мэдлээ хэнтэй ч хуваалцалгүй зөвхөн ганцаар ашиглахыг хичээдэг.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.