Хүмүүс: |
MN25 телевизийн “Дуусдаггүй яриа” нэвтрүүлгийг үзээгүй хүн байхгүй байх аа. Гэхдээ юмыг яаж мэдхэв. Үзээгүй сонсоогүй хэн нэгэн байгаа ч юм билүү. Тайлбарлаад өгье. Үүргэвчтэй аяллын З.Алтай УИХ-ын гишүүн болмогцоо телевизээрээ чемодантай хэрүүл задлан түүнийг нь О.Чулуунбат, Ш.Сайхансамбуу, Л.Гантөмөр, Д.Энхбат нар тал талаас шүүрч худал бүлтэрдэг юм л даа. Тэрнийгээ ард түмний төлөөх “Дуусдаггүй яриа” энэ тэр гэж сүржигнээд байгаа. Үнэндээ бол цаадуул чинь өөрсдийнхөө пи-арыг хийгээд буй нь тэр. Харин одоо сонгууль дөхөж байгаа болоод ч тэр үү. Энэ төрлийн нэвтрүүлэг хэд хэдээрээ ихэрлэх болжээ. Энэ нь 50:26 гэсэн холимог хувилбараар сонгууль явуулах өөрчлөлт Сонгуулийн хуулинд оруулахаар болсноос үүдсэн үү. Яав?
Т. Алтаа. Factnews.mn