Хүмүүс: |
Үзэгчдийг хоёр сар гаруй зурагтын өмнө уясан "Make the band" шоу хаалтаа хийлээ. Тус шоуны уран бүтээлийн багийнхан өнгөрөгч Бямба гаригт MN25 телевизийн “Их хотын үдэш” нэвтрүүлгийн зочдоор уригдсан юм. Шоу үргэлжлэх хугацаанд юу хийж бүтээснээ тайлагнаж буй нь энэ аж. Мэдээж тус хамтлаг тусгайлсан хөтөлбөр, сургуулилтуудаар бэлтгэгдсэн учир хоолой болон гадаад өнгө төрхөнд өөрчлөлт гарсан нь харагдаж байв. Түүнийгээ ч хамтлагийн охид болон продюссер Чулуунбат нар нэг бүрчлэн тайлагнаж байлаа. Тухайлбал тус хамтлагийн Цэнгэлэн үг дааж сурч, Жулиа эрх зангаа гээж, Жанна шүдэндээ аппарат зүүж, шинэхэн гишүүн Халиунаа хамтлагийхантайгаа маш богино хугацаанд нэгдэж чадсан гэнэ. Харин хамтлагийн продюсер Чулуунбат хамгийн намхан гишүүн Онно хоёрын хооронд нэг том асуудал байдаг гэнэ. Энэ нь Онногийн биеийн тарга гэнэ. Тэрээр хоолонцор зантайгаа тулалдан жингээ хасч байгаа ажээ.
Т. Алтаа.Factnews.mn