Загвар өмсөгч Э.Сэлэнгэ найз залуугийнхаа араас яаран нисэв

2011/06/05
Share |
Загвар өмсөгч Э.Сэлэнгэ найз залуугийнхаа араас яаран нисэв

Улс төрчид мисс бэрүүдээр гангарах нь улам л хүчээ авсаар. Саяхан Мисс Оюунгэрэл УИХ-ын гишүүн Бадамсүрэнгийн бэр болж буй тухай мэдээ олныг шуугиулж, энэ сэдэв ид халуун дээрээ байна. Харин  дараагийнх нь Miss World 2006 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон загвар өмсөгч Эрдэнэ-Очирын Сэлэнгэ тодорлоо. Монголдоо нэгэн хувийн сургуульд суралцаж байсан Сэлэнгэ мэдлэг боловсролдоо ихээхэн анхаарч АНУ-д суралцахаар явсан гэнэ. Энэ нь ч учиртай аж. Тэрээр УИХ-ын гишүүн Д.Энхбатын хүү Санчиртай дотно холбоотой болоод найз залуугийнхаа араас Америк явсан ажээ. Тэгээд ч УИХ-ын гишүүн Д.Энхбат их юм уншсан боловсролтой хүн. Загвар өмсдөг, мисс гэсэн цол гуншинтай сайхан хүүхний толгой нь хоосон бол тийм амар бэрээ болгочихгүй чангалчихаж чадах л хүн. Тийм болохоор Э.Сэлэнгэ Америк явж сурч байгаа минь хамгийн зөв сонголт байх болно“ гэж загварын хүүхнүүдэд аминчхан яриад яаран яаран нисчээ.

 

Т. Алтаа.Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.