Монголын залуу ододтой хамт нэг гэрт амьдарч, англи хэл сурах бодит боломж

2011/06/06
Share |
Хүмүүс:
Монголын залуу ододтой хамт нэг гэрт амьдарч, англи хэл сурах бодит боломж

Хэрвээ та энэ зуныг амрангаа англи  хэл сурч дэлхийтэй хөл нийлүүлэн, олон найзтай болж бас онцгой содон аялалд гарахыг хүсч байгаа бол энэ мэдээллийг уншаарай.
“Доктор Инглиш” англи хэлний сургууль гурав дахь жилдээ English Summer School англи хэлний зуслангийн бүтэн вакум сургалтаа зохион байгуулж байна. 2010 оны зуны шилдэг сургалтаар шалгарсан English Summer School англи хэлний зуслангийн бүтэн вакум сургалтын хөтөлбөр улам чанаржиж, 2011 оны сургалтаа эхлүүлж байгаа юм.
English Summer School англи хэлний зуслангийн бүтэн вакум сургалтанд энэ жил уламжлал ёсоор нийт 5 ээлж авах бөгөөд эхний ээлж зургаа дугаар сарын 11-нд зуслан руугаа хөдлөх гэж байна. Мэдээж эхний ээлж учраас арван жилийн сурагчид голдуу амардгийг бодолцох хэрэгтэй. Харин дараа дараачийн ээлжинд оюутан залуус болон сурагчдын холимог баг амарч, суралцдаг юм байна. Гэхдээ нэгдүгээр ээлжинд оюутан бид явж яагаад болохгүй гэж.
Нэгдүгээр ээлжинд хамрагдаж байгаа хүүхэд, залуус Монголын урлаг, спортын одуудтай цагийг зугаатай өнгөрөөх алтан боломжийг эдэлдэг байна. Учир нь нэгдүгээр ээлжийн дундуур English Summer School-ын албан ёсны нээлт болдог учраас олон одууд хүрэлцэн ирдэг юм байна.


Энэ жилийн нээлтэнд Нэгэн зүгт хамтлаг, залуу дуучин Бичү, Тэйк офф хамтлагийн дуучин Баясук, дуучин Эрка, Мотив хамтлаг, Урбан стайл бүжгийн сургуулийн авьяаслаг бүжигчид болон хип хопын залуу уран бүтээлчид English Summer School англи хэлний зуслангийн бүтэн вакум сургалтын нээлтэнд оролцох ажээ.
Түүнээс гадна Нэгэн зүгт, Мотив хамтлагийнхан энэ зун English Summer School-д суралцахаар төлөвлөөд байгаа ажээ. Мөн зарим шинэ залуу эмэгтэй дуучид ч English Summer School-д явахаар бүртгүүлсэн байна. Тэгэхээр одуудтай нэг гэрт амьдарч, тэдэнтэй ойртон нөхөрлөж, хамтдаа англи хэл сурч, хүчээ үзэхийг хүсвэл Докторыг сонгох хэрэгтэй болжээ.
English Summer School англи хэлний зуслангийн бүтэн вакум сургалт байгалийн үзэсгэлэн цогцолсон Хандгайтын аманд байрлах Баянхангай эко зусланд зөвхөн вакум сургалтанд зориулж тохижуулсан орчинд хичээллэх юм байна.
Хичээлийг Доктор инглиш англи хэлний сургуулийн Америк, Монгол мэргэжлийн багш нар удирдан явуулах бөгөөд тусгай бэлтгэсэн программаар системтэй хичээллэснээр суралцагсад гайхалтай үр дүнг үзүүлсээр байгаа юм.
Мөн Доктор инглиш англи хэлний сургуулийн хамт олон Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад нэг сарын “Галзуу хурд” танхимын эрчимжүүлсэн вакум сургалтаа зохион байгуулж эхэлжээ.
Хэрвээ та зуслан явах боломжгүй, гэрээсээ вакум сургалтанд суух хүсэлтэй бол “Галзуу хурд”-ыг сонгоорой. Өдрийн 8 цагаар хичээллэж, зургаан сарын турш үзэх программыг ердөө нэг сард багтаан суралцах боломж таны өмнө нээлттэй байна. Галзуу хурдад суралцсанаар өдрийн хоол, ном сурах бичиг, сургалтын материалаар үнэгүй хангагдана. Та англи хэлнийхээ мэдлэгийг бодитойгоор дээшлүүлэхийг хүсвэл Докторт хандаарай.
Доктор инглиш сургуулийн хамт олон ашгийн төлөө биш харин чанарын төлөө ажилладаг учраас элсэгчдийн тоог хязгаарладгийг санах хэрэгтэй. Зуслангийн болон танхимын сургалтанд нэг ангид ердөө 15-18 хүүхэд хамрагдана. Тун цөөхөн ангид элсэлт авах тул та яг одоо Доктор луу залгаж бүртгүүлээрэй.  Докторын утас: 91236666, 91993035. Харин хаяг нь: Баянгол дүүрэг, Сэрүүлэг дээд сургуулийн дэргэд.
Эрхэм та бүхэнд аз жаргал, эрүүл энхийг ерөөхийн зэрэгцээ англи хэлийг төгс эзэмшихийг уриалж байна.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.