"The cheers challenge" онлайн уралдаант тоглоомын ялагчид тодорлоо

2011/06/06
Share |
Хүмүүс:

Ази номхон далайн бүс нутгийн хэмжээнд Эй-Пи-Би группээс анхлан гаргасан "The Cheers Challenge" онлайн тоглоомын финалын тоглолт 2011 оны 6 сарын 4-ны өдөр Сингапурт болж өндөрлөлөө. Бүс нутгийн 10 орны нийт 27 оролцогч оролцсон уг уралдаант тоглоомын дээд шагнал болох Малдив арал дээр Хилтон Резортэд хосоороо аялах эрхийн бичгийг Малайзын иргэн Soo Jen Yeh хожсон бол удаах шагнал болох iPad 2-ын эзнээр мөн Малайзын тоглогч Aizat Bin Asha ari шалгарч, харин 3-р байрын шагнал болох XBOX Kinect тоглоомыг Тайландын иргэн Nungruthai Siriwong  гардлаа.

Ази номхон далайн бүс нутгийн 10 орноос ирсэн 27 оролцогч маань нэг дор цугларан тойргоор тоглож, шилдэг 9-н тоглогчоос шагналт 3 байрын эздийг тодруулсан. Түүнчлэн үзэгчдийн дунд тэмцээн зохион байгуулж, ялагчийг тодруулсан юм. “Cathay External Atrium” театрт болсон финалын тоглолтонд Монголоос оролцсон 3 оролцогч маань ч чамлахааргүй амжилттай оролцлоо.

Тэмцээний ялагч Малайзын иргэн Soo Jen Yeh  ярихдаа:
“Би энэхүү онлайн тоглоомын анхны ялагч болсондоо маш их баяртай байна. Тоглоом зугаатай, хөгжилтэй байснаас гадна согтууруулах ундааг хэрхэн зөв зохистой хэрэглэх тухайд олон зөвлөмж, мэдлэгийг өгч байсан. Шагналууд нь ч бас үнэхээр том байлаа. Энэ тоглоомыг гаргасан Эй-Пи-Би группынхэнд баярласнаа илэрхийлье. Хэрэв дараа жил ахин уралдаан явагдах юм бол би бүх танилууд найзууддаа санал болгож, тоглоорой гэж уриална. Эцэст нь хэлэхэд Малдив руу явах тэр сайхан аялал амралтаа тэсэн ядан хүлээж байна.” гэсэн бол финалын тоглолтын үеэр Монголоос оролцсон тоглогч Н. Нармандах: “Бид финалын тоглолтондоо оролцохоор Сингапур улсад ирээд байна. Өрсөлдөгчид маань их  хүчтэй, бэлтгэл сайтай байна. Бид боломжийнхоо хэрээр бэлдсэн, тэр хэрээрээ тоглолоо. Олон орны тоглогчидтой тоглосон, тэмцээн ч үнэхээр сайн зохион байгуулалтай, сайхан болж байна. Энд ирээд, ямар ч байсан аваргын тоглолтонд 2-р тойрогт тунаж үлдсэн амжилттайгаар оролцлоо.” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Англи Монгол Кхмер, Вьетнам хэл дээр явагдсан уг тоглоомыг согтууруулах ундааны зөв зохистой хэрэглээг сурталчилдаг www.drink-savvy.com хэмээх вэб хуудсаар дамжуулан хүргэсэн ба тоглоомын хэдий уралдаант хугацаа дууссан ч  татан авч тоглох боломжтой юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.