Нэг ч ялагдаагүй, нэг ч оноо гадныханд алдаагүй аварга Александр Иваницкий

2011/06/06
Share |
Хүмүүс:
Нэг ч ялагдаагүй, нэг ч оноо гадныханд алдаагүй аварга Александр Иваницкий

Арслан Ө.Эрдэнэ-Очирын авсан нэг оноо
“Эрдэнэ-Очирыг цочоовол хаагаа ч ханзлуулж магадгүй. Ойгүй бяртай” гэж ярьдаг байсан тухай олонтаа сонсож явлаа.  Тэгвэл улсын арслан Ө.Эрдэнэ-Очир гуайд өөр нэгэн гуншин байдаг нь “Иваницкийгаас оноо авсан анхны бөх” хэмээх тодотгол. 1965 оны гуравдугаар сард “Найрамдалт армиудын тэмцээн”-д оролцохоор олимпийн аварга, цуут бөх Александр Иваницкий Монголд иржээ. Хүнд жинд түүнтэй хүч үзэх бөх нь Эрдэнэ-Очир гуай байж таарч. Цуутай аваргын зодогноос атгаж үзнэ гэдэг дөнгөж хичээллэж эхэлж буй чөлөөт бөхийн тамирчинд маань тун хүнд даваа байсан нь тодорхой. Гэлээ ч Эрдэнэ-Очир гуай гэнэтхэн Иваницкийгаас нэг оноо авчихлаа. Бүгд баярлан хөөрч, “Тэр Иваницкийгаас оноо авчихлаа шүү дээ!” гэж шагшилдана. Хэдийгээр барилдааны ялагчаар Иваницкий тодорсон ч  тэрхүү ганц оноо манай чөлөөтийнхнийг баярлуулсан хэвээрээ л үлдэж. Харин Иваницкий Монголд тийнхүү ирснээсээ хойш их элгэмсүү хандаж, ЗХУ-ын спортын хэвлэлүүдээр монгол бөхчүүдийн тухай магтан сайшаасан материал хэд хэдийг бичсэн гэдэг. 60 насны ойгоо тэмдэглэх үеэр нь түүнд ОХУ-ын бөхийн холбооноос хүндэт өргөмжлөл гардуулсан бөгөөд түүн дээр “Олимпийн аварга, Дэлхийн дөрвөн удаагийн аварга эрхэм танаа. Нэг ч барилдаанд ялагдаагүй, нэг ч оноо гадаадын бөхөд алдаагүй хүнд жингийн хүчирхэг бөх таныг хүндэтгэе!” хэмээн бичсэн байжээ. Тийм ч болохоор Эрдэнэ-Очир гуайн авсан тэрхүү оноог тэгтлээ эхэнд нь дурьдсан юм.  

Аварга нь бүү хэл хүн болох нь хүнд байсан үе
Иваницкий бөх болох нь битгий хэл бүр дөрвөн настайдаа хорвоог орхиж болох байж. Дэлхийн хоёрдугаар дайны үед Ленинград хот бүслэлтэд хэдэн арван өдрийг өнгөөрөхөд өлсгөлөн гуйланчлал ард иргэдийг нь бүрэн нэрвэчих шахсан юм. Тэдгээр зовж зүдэрсэн олны дунд дөрвөн настай Александр хүү ахынхаа хамт байсан аж. Өлсөж, ядарсандаа хөдлөх ч тэнхэлгүй болж, үхлийн үүдийг өнөө маргаашгүй нээх болчихсон цаг. Гэтэл ашгүй, нутгийн иргэд нуурын дагуу нууц зам олж, хотоос гарах болжээ. Ингээд ядарсан хоёр хүүг үүрч түүрсээр Ленинградаас гарлаа. Ингэж л Александр амь гарч. Ленинградын бүслэлт нурж, дайн оросуудын ялалтаар дуусах нь эргэлзээгүй болоход төрөлх хотдоо эргэн иржээ.

Анхны тэмцээн ба аваргыг ялсан нь
Александр хичнээн мөрөөдөмтгий хүү байлаа ч гэсэн ирээдүйд өөрийгөө тамирчин болно, тэгээд болоогүй бүр бөх болно гэж төсөөлөх ч үгүй явжээ. Учир нь тэр бөх..................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ertfzaw gEebJhfekiddoscgbj, [url=http://votlgageuzlf.com/] votlgageuzlf[/url], [link=http://vlapkcthctkq.com/ ]vlapkcthctkq[/link], http://ychzngidgwzu.com/
IP:46.161.9.32  2016-10-21 06:56:05
hnvxgxg cCNIqLzthnmwlwerzn, [url=http://zxuqzoorehkk.com/] zxuqzoorehkk[/url], [link=http://nrfizjinkhwr.com/ ]nrfizjinkhwr[/link], http://hksuigthplvm.com/
IP:31.184.238.204  2016-10-31 06:55:35
CaseyDaf wh0cd809488 buy rogaine tenormin buy cialis online recommended site motilium buy viagra online usa is albenza over the counter allopurinol 100mg desyrel
IP:46.161.9.24  2017-01-26 13:35:38
JimmiNil 5IF1NV http://www.LnAJ7K8QSpfMO2wQ8gO .com
IP:5.188.211.16  2017-11-28 01:13:44
amvfipmhvo wd28lOklnvctsdpbni, [url=http://cgxzcplfsnuh.com/] cgxzcplfsnuh[/url], [link=http://zrnafdmsedfu.com/ ]zrnafdmsedfu[/link], http://isanaftvadoi.com/
IP:5.188.211.10  2017-11-30 14:43:42
goldentabscom bfGfbR https://goldentabs.com/
IP:35.200.15.62  2017-12-15 08:59:33
wewgonrwwqk FJzqYJtuqjggjyljkg, [url=http://agijrzfojsri.com/] agijrzfojsri[/url], [link=http://yqkubtnkuvzz.com/ ]yqkubtnkuvzz[/link], http://hjaddzhatrea.com/
IP:5.188.211.10  2017-12-16 18:59:57
uingqike yeqgzlldkmmkppspkr, [url=http://fvemqtipbslw.com/] fvemqtipbslw[/url], [link=http://ialtlfwbxpeb.com/ ]ialtlfwbxpeb[/link], http://xobngoymebss.com/
IP:5.188.211.10  2017-12-16 19:04:11
glunyvpp Gau6iKunhjyeienbas, [url=http://pmpeuqzktvof.com/] pmpeuqzktvof[/url], [link=http://fmlgqfhpnzrs.com/ ]fmlgqfhpnzrs[/link], http://sszmvykamxlz.com/
IP:5.188.211.10  2017-12-16 19:09:03
geuferwwsj 9QpRf8gdsmqlhjvobs, [url=http://esctlnwulirg.com/] esctlnwulirg[/url], [link=http://tfepvcppnjsn.com/ ]tfepvcppnjsn[/link], http://fzpxnzdznmvr.com/
IP:5.188.211.10  2017-12-16 19:12:58
rexjdfpqbq JWbZvPhaasbzajpver, [url=http://ibirhzmmjusy.com/] ibirhzmmjusy[/url], [link=http://hprsocwhgtpm.com/ ]hprsocwhgtpm[/link], http://mlbrpciwhyon.com/
IP:5.188.211.10  2017-12-16 19:17:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.