Номин Талст хамтлаг ирэх жилийн наадмаар тоглолтоо хийнэ

2011/06/06
Share |
Хүмүүс:
Номин Талст хамтлаг ирэх жилийн наадмаар тоглолтоо хийнэ

1995 онд Номин Талст хамтлаг   "Сүүлчийн удаа", "Гэрэл сүүдэр" зэрэг анхны уран бүтээлүүдээ  залууст хүргэж байснаас хойш арваад жилийн нүүр үзжээ. Монголын урлагийн ертөнцөд мөрөө үлдээж явсан тус хамтлаг 2008 оноос хойш тайзнаа бүрэн бүрэлдэхүүнээрээ гараагүй. Хаянаагийн хувьд 2004 онд МАХН-д элссэнээсээ хойш МАСЗХ-ны Ерөнхийлөгчийн урлаг соёлын зөвлөх, 2006 оноос Удирдах Зөвлөлийн гишүүн, 2007 оноос Бодлогын зөвлөлийн гишүүнээр ажиллах болсон.  Нэг хэсэг`Номин талст`-ын ахлагч Батсүх  хамтлагаа эргүүлэн нэгтгэхээр хичээж байгаа ч Хаазаа хувиараа бизнес эрхлээд завгүй. Хаянаа улс төрөөр оролдож, харин Дээгий бие даасан уран бүтээлдээ илүүтэй анхаарал тавьж байгаа учир бас л зав муутай. Гэвч Батсүх цөхрөлтгүй тэдэнтэй уулзаж, хамтлагаа эргэн нэгтгэхээр гүйж байна гэсэн сургийг фэнүүд нь гаргаад байсан ч  тэдний хүссэнээр хамтлаг нэгдээгүй. Харин ирэх жил 15 нас хүрч буй тэд төрсөн өдрөө нижгэр тэмдэглэх сурагтай. 15 насныхаа ойг яаж тэмдэглэх талаар дуучин Хаянаа одооноос санаа тавьж байгаа бөгөөд дараа жилийн наадмаар мөн арваннэгдүгээр сард гэсэн хоёр хувилбараар тоглолт хийх гэнэ. Ирэх жил бүрэн бүрэлдэхүүнээрээ “Номин талст" хамтлаг тайзнаа гарахыг  хүсэн хүлээж байгаа фэнүүдийн хувьд  дараа жилийн наадам хол байна даа хол байна.

 М.Ганцэцэг. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.