Н.Батбаяр гишүүнээс айхгүй байж болно

2011/06/06
Share |
Хүмүүс: Нянжав Батбаяр | 
Н.Батбаяр гишүүнээс айхгүй байж болно

Сүүлийн үед УИХ-ын гишүүн Н.Батбаяр, МУГЖ дуучин С.Жавхлантай нэгдэн 21 аймгаар гал тахих ёслол үйлдэх гээд  чухам л завгүй байх болсон. С.Жавхлантай  нэгдэх болсон нь эрхэм гишүүн бөө болсных аж. Түүнийг  бөө болсон сургаар УИХ-ын гишүүдийн ихэнх нь түүнтэй ярилцахдаа үг хэлээ цэгнэх болсон гэдэг. Энэ нь хараал жатгаас эмээсэнийх гэж ярилцах юм билээ. Харин Бат-Үүл гишүүн түүний бөө гэдгийг хоромхон зуур мартсан бололтой. УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдааны үеэр Э.Бат-Үүл гишүүн Н.Батбаяр гишүүнтэй  ам мурийжээ. Маргааны үеэр Н.Батбаяр гишүүн

-Э.Бат-Үүл гишүүнийг "Хохь чинь шүү" гэхэд Э.Бат-Үүл гишүүн

- Чи бөө болчихсон учир хүн харааж чадна биз" гэж. Гэтэл Н.Батбаяр

-"Би хараадаг бөө нь биш шүү" хэмээн хариуцлагатайгаар мэдэгдсэн байна.  Ямартай ч Н.Батбаяр гишүүний онгод нь хараал хийдэггүй гэнэ. Тиймээс УИХ-ын гишүүд үүнд нь найдан хэлэх гэснээ хэлж болох бололтой.

 

Т.Алтаа.Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.