Хүмүүс: Ган-эрдэнэ | |
Цагтаа залуусын цөсийг хөөргөж явсан Камертон хамтлаг сураг тасраад удаж байгаа. Хамтлагийн ахлагч Болд Төрийн ордонд хүртэл тоглолт хийж томорч яваа бол Ган-Эрдэнийн хувьд телевизийн дэлгэцнээ янз бүрийн ажил хийж мэргэжлээ сольж харагддаг. Мээдээ эхнэр хүүхэддээ санаа тавиад завгүй. Харин Эба газар тариалангийн салбарт хүч үзэж байгаа билээ. Тэднийг шүтэн бишрэгчдийн тоо фэнүүдээс гадна хамтлаг дуучид ч байдаг аж. “Нэгэн зүгт” хамтлагийнхан “Камертон” хамтлагийн ах нараа урьж дайлж цайлаад зогсохгүй "бид хоёр дахь "Камертон" хамтлаг болж, танай хамтлагийн залгамж халаа болмоор байна" гэжээ. Нэлээн ууж халамцсан "Камертон"-ны Ганаа "Камертон 2" гэж хамтлаг хэзээ ч байх ёсгүй, манай хамтлаг дахин давтагдахгүй" хэмээн айхтар сүрхий агсан тавьсан гэнэ. Уг нь ”Нэгэн зүгт”-ийнхэн "Камертон" хамтлагийнхнийг ихэд хүндэлж явдгийнхаа хувьд "Камертон 2" нэртэй хамтлаг болон PR хийх санаатай зорьж уулзсан байна. Гэвч тэр хүсэл нь талаар өнгөрч Ганаад баахан загнуулж байгаад гарчээ. Загнуулаад өнгөрсөн нь яамай. Цаашилсан бол яана.
Т.Алтаа.Factnews.mn