Дуучин К. Номинжин өөрийн гэсэн гар утасгүй

2011/06/07
Share |
Хүмүүс: Номинжин | 
Дуучин К. Номинжин  өөрийн гэсэн гар утасгүй

“Цагаан хоолтон мисс” К.Номинжин  нэгэн үе монголын рок попын урлагт цус сэлбэх  хүчтэй хоолойтон гэж хэлэгддэг байлаа. Гэвч олны найдаж хүлээж байсан авьяаслаг бүсгүй сураг тасраад удаж байна. Хэвлэлээр хаа нэг  “ Номинжин  “Universe best songs” 2010-ийн шилдэг оролцогч, ногоон хоолтон Соёмботой сүй тавижээ,Номинжин  АНУ-ын нэгэн студитэй гэрээ байгуулан ажиллаж байна , Номинжин эх орондоо ирэх бодолгүй байгаа гэнэ “ гэх нь сонсогддог.  Номинжингийн хойд эцэг гадаад хүн байдаг ч гэр бүлийнх нь уур амьсгал халуун дотно байдаг тухай тэрбээр ярих дуртай. Амь нэгтэй халуун дулаан түүний гэр бүлийнхэн дундаа ганц гар утастай аж. Хүн сонсоход итгэмээргүй ч дуучин бүсгүй энэ тухайгаа "бид учирсан асуудлаа хамтдаа шийдэж, дотоод ертөнцөө уудалдаг болохоор илүү дутуу асуудал огт гардаггүй. Утас бол зүгээр л хэрэглээ. Нэг дээвэр дор амьдарч байж хувиа хичээж байгаа юм шиг тус тусынхаа мөрийг хөөнө гэвэл утгагүй. Тэгэхээр надтай хэн ярьж, ямар мессеж бичиж байгааг гэрийнхэн маань мэдэх ёстой” гэжээ. Тиймээс  К.Номинжин одоо ч өөрийн гэсэн утастай болоогүй л яваа аж. Түүнийхээр тус тусдаа гар утастай байх нь хувиа хичээж байгаагийн  шинж төдийгүй түүнд ирсэн хайрын үгтэй мессежийг гэр бүлийнхэн нь бүгд унших болохоор дуучин бүсгүйд сэтгэл алдарсан залуу л хэцүүдэх бололтой.

Т.Алтаа.Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.