Алдарт бүсгүйчүүд өөрийн гоо сайхны талаар…

2011/06/07
Share |
Хүмүүс:
Алдарт бүсгүйчүүд өөрийн гоо сайхны талаар…

•               Катрин Зета Жонс: “Би үргэлж инээмсэглэж байхыг хичээдэг. Учир нь миний шүд сурталчилгаанд ч тоглосон болхоор цагаан бас жигдхэн. шүдээ сайхан байлгая гэвэл долоо хоногт ядаж нэг удаа гүзээлзгэнээр цэвэрлэж байх хэрэгтэй.”

•               Камерон Диаз: “Арьсаа зөөлөн байлгахын тулд өдөр бүр сайн чанарын хуурай сүүгээр нүүрээ арчих хэрэгтэй.”

•               Наоми Кэмпбелл: “Арьсны үрэвслийн эсрэг найдвартай эм бол нунтагласан кофе. Би долоо хоногт нэг удаа нунтаг кофегоор өгзөгөө зүлгэдэг.”

•               Тэгвэл Кристина Агулера нүүрээ түүхий төмсөөр арчаад наранд шардаг бол Жасмин хатан хаан Клеопатрагийн жишгийг дагадаг. Тэр онгоцтой усандаа нэг литр орчим сүү хийгээд долоо хоногт хоёр удаа ордог. гэхдээ сүүтэй усны халуун цельсийн 38 хэмээс хэтрэх ёсгүй гэнэ.

•               Синди Кроуфорд гадагшаа гарахаасаа өмнө зовхи, аньсагаа шинэхэн төмсний зүсмэлээр арчдаг. Энэ нь үрчлээнээс сэргийлдэг хэмээн тэр үздэг. Гэхдээ үрчлээг нуух хамгийн сайн арга бол нарны хар шил юм.

•               Сандра Баллок: “Алим бол дажгүй эмч. Нүүрээ өдөр бүр шинэ алимаар зөөлөн арчих тустай. Шинэ алимны шүүс арьсыг цэвэршүүлж, үрчлээнээс сэргийлдэг”

•               Харин Софи Лоренийг 73 настай гэж хэн ч хэлэхээргүй залуу харагддаг. Тэрбээр гоо сайхан байгаагийнхаа нууцыг улаан лоольтой холбоотой хэмээдэг. Өөрийн зохиосон оливийн тос, зөгийн балыг улаан лоольтой хольж хийсэн тосоор нэрт жүжигчин хатагтай нүүрэндээ маск тавих дуртай гэнэ.    

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ssnmsvwkyu cZtKRuizdhaobdmglq, [url=http://yxjvrrrzgxsk.com/] yxjvrrrzgxsk[/url], [link=http://kttargwyhhmo.com/ ]kttargwyhhmo[/link], http://driqzdzwebjp.com/
IP:5.188.84.43  2019-11-09 01:56:05
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.