УИХ-ын архагуудыг таксинд гар өргөөд зогсож байвал гайхах хэрэггүй

2011/06/07
Share |
Хүмүүс:
 УИХ-ын архагуудыг таксинд гар өргөөд зогсож байвал гайхах хэрэггүй

Автобусанд 50 орчим насны хоёр хүн ярьж байх юм аа. Сонстол нэг нь “Хүүе ээ цаад УИХ-д чинь машингүй гишүүн байна гэнэ. Тэгээд бүр З.Энхболд, С.Баяр, Э.Бат-Үүл, Лу.Болд гээд хэд хэдэн гишүүд орж байна гээд боддоо” гэв.

Харин нөгөөх нь

-За хаанаас даа. Чи л буруу сонсоо биз гэхэд

- Нээрээ нээрээ. Цаадуул чинь Авлигатай тэмцэх газар хөрөнгө орлогын мэдүүлэг өгөхдөө хувьдаа машингүй гэж мэдүүлсэн гэнэ” хэмээн ярилцах нь сонсогдов.  Дээрх яриаг сонсоод Монголын төрд  насаараа шахуу зүтгэж байгаа  дээрх гишүүдийг өдий хүртэл өөрийн гэсэн машин худалдаж авч амжаагүй гэхэд тун сонин.  Улс төр, бизнест хүч үзэж яваа залуу гишүүд л гэхэд хэд хэдэн төмөр хүлэгтэй болж амжсан байна шүү дээ. Ямартаа ч дээрх гишүүд төрийн болоод хувийн ажлыг дан  засгийн машинаар эсвэл явган таваргаж амжуулдаг бололтой. Тиймээс УИХ-ын архаг гишүүдийг  таксинд гар өргөөд зогсож байвал нэг  их гайхах хэрэггүй бололтой.

Т.Алтаа.Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Unen Shal hudlaa.Zugeer PR hiij baigaa yum.bainga ulsyn mashin unadag yumnuud huvi daa mashin avch yah yum be. Asya gevel hed hedeer ni avah mongo hang altai shuu dee. Eniig bichsen setguulch nertei mal hudlaa aya tal zasag baigaa sanaatai.
IP:171.99.138.244  2014-11-08 15:02:01
eoxnhaaeh XJXO09ofieadabnepe, [url=http://ykxgpzxbsspc.com/] ykxgpzxbsspc[/url], [link=http://ozrmlabpebpd.com/ ]ozrmlabpebpd[/link], http://ivxyyslirynt.com/
IP:46.161.41.199  2015-08-15 19:43:31
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.