Өвөрмонголчууд тусгаар улс болохын төлөө тууштай тэмцвэл маш их зовно, гэхдээ эцэст нь амжилт олж магадгү

2011/06/07
Share |
Хүмүүс:
Өвөрмонголчууд тусгаар улс болохын төлөө тууштай тэмцвэл маш их зовно, гэхдээ эцэст нь амжилт олж магадгү

Өвөрмонголчуудын жагсаал цуглааныг Хятадын эрх баригчид нухчин дарсаар байна. Энэ удаагийн үймээн сүүлийн 30 жил гараагүй өргөн цар хүрээтэй тэмцэл боллоо гэж зарим ажиглагчид үзжээ. Өвөрмонголын Шилийн гол аймгийн Сөнөт хошууны малчин залуу Мэргэнийг хятад жолооч нар хүнд даацын машинаар дайрч амь насыг нь бүрэлгэсэн хэргийг Хятадын шүүх хэрэгсэхгүй болгож хаасан нь ийнхүү тэмцэлд босоход хүргэсэн юм. НҮБ болон хүний эрхийн олон улсын байгууллагуудаас энэ талаар тодорхой зүйл ярихгүй байгаа нь бүр ч анхаарал татаж байна. Эх орондоо амар тайван аж төрөх боломжгүй болсон Өвөрмонголчуудын түрүүчээс Монголд орж ирлээ. Японд суралцаж байсан Рагун гэдэг залуу эх нутагтаа очихоос болгоомжлон Олон улсын байгууллагад хандан, улс төрийн орогнол хүсч хэсэг хугацаанд манай улсад саатахаар шийдсэн  байна. Хятад улс одоо 1,6 тэрбум орчим хүн амтай. Өвөрмонголчууд нь 6 сая гаруй. Гадаад улс оронд урт богино хугацаагаар оршин сууж буй олон хүн бий. Зөвхөн Японд гэхэд 10 гаруй Өвөрмонгол хүн байгаа. Оросын Алс дорнод буюу Сибирь орчмоор 30 гаруй мянган Өвөрмонгол байдаг гэнэ. Ер нь Сибирьт сүүлийн үед хятадууд ч олноороо суурьших болжээ.Цааш уншвал..энд дар.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.