ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж айхтар увидастай

2011/06/08
Share |
Хүмүүс: Ц Нямдорж | 
 ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж айхтар увидастай

Нэг хэсэг урлагийн тогооноос зай завсаргүй төрж байсан бөө нар түр намжлаа. Гэвч залгуулаад УИХ-аас  хэд хэдээрээ төрөх болов. Цаашдаа ч тэдэн дундаас  үзэж хардаг,  үзмэрч, зайрангууд олшрох төлөвтэй. Гэхдээ улс төрчид үүнийгээ ил тод зарлаад байдаггүй.  Харин саяхан УИХ-ын чуулганы үеэр Э.Бат-Үүл гишүүн Н.Батбаяр гишүүнтэй  ам мурийхдаа,  “Батбаяраа чи битгий бөөгөөрөө далимдуулаад байгаарай” гэж олонд түүнийг  таниулж өгсөн. Гэхдээ Н. Батбаяр гишүүний хувьд цагаан талын бөө гэнэ лээ. УИХ-д аман дотроо маань мэгзэм уншихаас гадна, хатуу сахиусаа хүлээн авсан цөөн тооны гишүүд байдаг гэнэ. Тэдний  нэг нь УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж. Энэ тухай ч УИХ-ын нэр бүхий гишүүд өөр хоорондоо шивэр авир хийх болжээ.  Учир нь тэдгээр нөхдийн яриагаар бол ХЗДХ-ийн сайдЦ.Нямдорж хатуу сахиусаа хүлээгээд авчихсан, айхтар увидастай нэгэн гэнэ. Тиймдээ л түүнийг огцруулах асуудлыг хөндөх болгонд яаж ийж байгаад үлдчихдэг ховорхон эрдэм чадалтай гэж танхимын нөхөд нь дүгнэжээ.

Т.Алтаа.Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.