Чарли Шин, Микки Рурк, Томми Ли нар бол зартай хүчирхийлэгчид

2011/06/08
Share |
Хүмүүс:
Чарли Шин, Микки Рурк, Томми Ли нар бол зартай хүчирхийлэгчид

-Дэлгүүрийн хулгай. Энэ гэмт хэрэг Холливудад хэд хэдэн удаа гарсан. Тэдгээрээс хамгийн дуулиан тарьсан хоёр нь… 1966 онд дива-хатагтай Хэди Ламарр Лос-Анжелесийн нэгэн дэлгүүрээс 86 ам.долларын үнэтэй гоо сайхны бараа хулгайлаад баригдсан нь хамгийн анх илэрсэн дэлгүүрийн хулгайд тооцогддог. Тэгвэл сүүлд Вайнона Райдер дэлгүүрээс дотуур хувцас хулгайлж 480 цагийн нийгэмд тустай хөдөлмөр хийн шийтгүүлсэн.

-Одод хар тамхиндаа мансуурсан байхыг нь та зөндөө харсан даа. Тэднээс хамгийн их олны хараанд өртсөн нь Киану Ривз, Ник Нолт, Кристиан Слейтер и Оливер Стоун нар.

-Авто замын хөдөлгөөний зөрчил гаргаад газар дээрээс зугатан нуугдсан этгээдийн нэг бол Крис Таккер. Тэр цагт 120 миль хурдалж байгаад цагдаагаас зугтан нуугджээ. Мөн Холли Берри 2000 онд Сансетэд аваар хийгээд мөн нуугдсан. Дараа нь мэдээж баригдсан л даа.

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдэд олон нийт хамгийн дургуй байдаг аж. Тэд ихэнхдээ хоригдох шийтгэл авдаг. Тод жишээ нь Чарли Шин, Микки Рурк, Томми Ли.

-Бэлгийн хууль бус үйлдэл. 1938 онд Фрэнк Синатра 23-тайдаа эхнэрээ хууран мэхэлсэн, Хью Грант биеэ үнэлэгчтэй машин дотроо секс хийж байсан гээд...

-Нийгмийн хэв журам зөрчсөн. 1994 онд Жек Никольсон гэрлэн дохион дээр өөрийг нь хашсан гэх нэгэн эрийн машин руу гольфийн цохиур шидэн танхайрчээ. Тэгвэл дэггүй Вуди Харрелсон 2002 онд Лондонд нэгэн таксиний жолоочийг арын суудал дээр нь зодсон билээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.