МУГЖ С.Жавхланд Өвөрмонголын Уудам хүүтэй хамтран дуулах саналыг Хятадын томоохон компаниас ирүүлжээ

2011/06/08
Share |
Хүмүүс: Саманд Жавхлан | 
МУГЖ С.Жавхланд Өвөрмонголын Уудам хүүтэй хамтран дуулах саналыг Хятадын томоохон компаниас ирүүлжээ

“Авьяаслаг Xятадууд 2011″ тэмцээнд оролцон   шүүгч болон үзэгчдийг уйлуулж, уяруулж байлдан дагуулснаар олны танил болоод байгаа  Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн 12 настай Уудам хүүг одоо Монголд мэдэхгүй хүн бараг байхгүй болжээ. Тэрээр уг тэмцээний үеэр МУГЖ дуучин С.Жавхлангийн “Алсад суугаа ээж” дууг тун ч чадварлаг дуулж олон ч хүний сэтгэлийн нандин утсыг хөндсөн билээ. Дуучин С.Жавхлантай үйлийн үргүй адилхан энэ хүүгийн ээж нь есөн настайд нь авто ослоор нас барж, аав нь өнгөрсөн онд мөн ослоор амиа алдсан байна.  Тэрээр “Барх” хүүхдийн найрал дууны хамтлагийн дуучин төдийгүй багаасаа дуулах дуртай хүүхэд байсан гэнэ. Хятадын нэгэн томоохон интертайнмнет компани Уудам хүүг ивээлдээ авсан бөгөөд МУГЖ С.Жавхланд Уудам хүүтэй хамтран дуулах санал ирүүлсэн гэх мэдээлэл бидэнд ирээд байна.Цааш уншвал... Энд дар

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.