Маск продакшны М.Баярмагнай найздаа машин авч өгч тусалжээ

2011/06/09
Share |
Хүмүүс: Баярмагнай | 
Маск продакшны М.Баярмагнай найздаа машин авч өгч тусалжээ

Хошин урлагийнхан дотроо уран бүтээлээрээ аргагүй ялгардаг “Маск” продакшны жүжигчин  М.Баярмагнай сайхан дуулдаг шигээ сэтгэл сайтай нэгэн гэнэ. Багадаа “Монхоо” хочтой явсан тэрээр насан багын найзуудаа хаядаггүй жудагтай эр.  Унаган багын найз Жаргалдаа өнгөрсөн жил  цоо шинэ “Аксент верна” маркийн автомашиныг тоглолтынхоо орлогоор авч өгчээ. “Найзынх  нь тоглолт овоо байлаа. Миний найз наадхаараа хөл залгуул. Халтуур хийгээд амьдрал ахуй чинь дээшилдэг бол хий. Хүн ажилгүй л байж болохгүй шүү” гээд түлхүүрийг нь гардуулжээ. Гэнэтийн баярт умбасан найз нь хэлэх үгээ олохгүй дэмий л “Найздаа баярлалаа” гээд нулимс бөмбөрүүлж зогссон аж . Харин Магнай “Би найздаа туслая гэж  бодоод л явсан юм ” гээд дал мөрийг нь алгадан дотноор тэвэрсэн гэнэ шүү. Цоо шинэ “Аксент верна” зах дээр 7 саятай байгаа . Магнай тэр үед бас өөрийнхөө нүүрийг “худалдаж” 6.5 хүртэл ярьж буулгаад найздаа авч өгсөн байна.
    Одоо цагт хүнд ингэж тусалдаг нь ховорхон болж дээ. Харин амладаг нь их болсон гэлтэй. Тэр тусмаа урлагийнхныг өөрсдөө л цулайгаад бусдыг дорд үздэг цээж баячууд гэж ойлгож явдаг нь бас  буруу бололтой. Ямар ч байсан Монхоо хочит Магнай гэдэг энэ залууд хүний сайхан сэтгэл, андын эрхэм журам явдаг л юм байна.

 М.Ганцэцэг. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.