П.Сүхбат: Арслан цолыг мөрөөддөг л байлаа одоо больсон ямар тэр хэмжээнд нь барилдах биш

2011/06/09
Share |
Хүмүүс:
П.Сүхбат: Арслан цолыг мөрөөддөг л байлаа одоо больсон ямар тэр хэмжээнд нь барилдах биш

МУ-ын дархан аварга Б.Бат-Эрдэнийн завсаргүй түрүүнд завсар оруулж байсан тэр хүчтэн бол МУ-ын гарьд, "том" хэмээх П.Сүхбат билээ. Унасан ч инээдэг, давсан ч инээдэг Монгол бөхөд байх ховорхон зан чанаруудыг өөртөө шингээсэн, хээгүй гүдэсхэн гарьд маань 2009 онд өгсөн нэгэн ярилцлагандаа ийнхүү хуучилжээ....

-Та Баянхонгорын Хонгор нутгийн дэвжээ бөхийн галыг ахалж байгаа. Ер нь хэнд нь найдлага тавьж байна, хэн нь сайн барилдах бол?

-”Хонгор нутгийн дэвжээ”-гээ ахлаад хоёр жил боллоо. Одоо энэ сайн, тэр нь тийм гэж нэр цохмооргүй байна. Одоо 5-6 улсын цолонд ойрхон хүүхэд байна. Тэдэндээ найдаж байна. Нэг хүн цолоо ахиулж нэлээн дээгүүр барилдаж, бүр шөвгийн дөрөвт үлдчих болов уу, энэ хэмжээнд бэлдсэн гэж бодож байна. Өөрийн хэмжээнд ийм л прогнозтой сууж байна даа.

-Та өөрөө барилдах уу?
-Би энэ жил гарнаа, гарна, наадамдаа барилдана.

-Таныг унасан ч, давсан ч инээгээд босоод ирдэг хамгийн хор шаргүй бөх гэдэг. Энэ удаа ямар зорилго тавьж барилдаж байна.
-Энэ жил бэлтгэл гайгүй байна, өөрийнхөө хэмжээнд сайн барилдана. Ямар ч гэсэн хоёр давна. Цаашилбал нутаг орныхоо хүүхдийг дэмжчих санаатай л байна. Улсын цолонд ойрхон 5-6 хүүхдийнхээ дээгүүр барилдах аль нэгийг нь тухайн үед нь дэмжинэ дээ. Тэр хэмжээндээ барилдана, түүнээс биш улсад үзүүрлэнэ, түрүүлнэ гэж барилдахгүй нь мэдээж.

-Үргэлжлээд 7 дугаар сарын 24-26-нд Баянхонгорт том наадам болно, очих уу?
-Ламын гэгээний 370 жилийн ой болно. Хонгор нутгийнхаа нийт ард түмэндээ энэ ойн баярын мэнд хүргэж, улсын их ойн наадамд нутгаасаа олон улсын цолтой бөх төрүүлээд хонгор нутгийнхаа дэвжээн дээр баяртай уулзая гэж ерөөе. Би Ламын гэгээнийхээ 360 жилийн ойгоор дөрөвт үлдэж байсан, ид сайхан барилдаж байхдаа. Энэ жил нутаг усандаа очиж, уул хангайгаа аргадаж мөргөж өөрийн биеэр очиж зодоглоно.

-Та Олимп дээд сургуульд багшилж байгаа гэсэн, одоо хэвээрээ юу?
-Олимп дээд сургуульд багшлахаа саяхнаас больсон. Би одоо ҮБТДС-д өөрийн хонгор нутгийн хүүхдүүдтэй тусдаа бэлтгэл хийж байнаа. Өөрийн гэсэн унаган шавь нар төрүүлж тэдэнтэйгээ хамтарч ажиллахаар болсон. Нутгийнхан маань өөрийн гэсэн клуб байгуулаач гэсэн хүсэлт тавьж, нутгийнхныхаа хүсэлт дэмжлэгээр энэ ажлаа эхлээд явж байна.

-Яг таны гарын шавь гэвэл?
-Ер нь Баянхонгороор овоглодог, Баянхонгорын унаган хүүхдүүд 30-аад залуу бөх байна. Зарим нэг том цолтой бөхчүүд юм зааж өгөөч, тантай тусдаа бэлтгэл хийе гэсэн санал тавьсан. Тэрний үндсэн дээр тусдаа хичээллэхээр болсон доо.

-Та 5 жил Америкт амьдарсан. Тэр 5 жилд Монголдоо үндэсний бөхөөр барилдаж байсан бол үндэсний бөхөд гаргасан амжилт арай дээгүүр байж болох байсан уу?  Ер нь Цэрэнпунцаг гарьд та хоёрыг Америк яваагүй бол арай өөр байх байсан гэдэг юм билээ.
-Би их спортод өндөр амжилт гаргахгүй болохоор л Америк явсан. Ид барилдаж байсан үе маань биш болохоор харамсаад байдаггүй. Спортоо орхисон биш, амьдралаа орхисон байсан болохоор амьдралаа хөөгөөд үр хүүхдийнхээ төлөө юм хийх гэж Америк явсан. Хоёр хүүхэддээ оюуны хөрөнгө оруулалт хийж Америкт сургасан. Хоёр хүүхэд маань одоо Америкийн Калифорни мужийн Лос-Анжелост амьдарч байгаа. Авгай бид хоёр нутаг орноо санаад эргээд ирсэн. Хаа хаанаа зөв алхам хийсэн гэж өөрийгөө боддог. Хоёр хүүхэддээ хөрөнгө оруулалт хийчихсэн юм чинь одоо нутаг усныхаа хүүхдүүдэд жаахан юм зааж өгөөд улсын цолтой бөхчүүд хэдийг төрүүлчихвэл надад өөр санаа зовох юм алга. Би авдаг цолоо авчихсан, барилдах хэмжээндээ барилдчихсан, гавьяа шагнал надад ханасан. Өөрийнхөө хэмжээнд болсон, хойч үедээ жаахан юм үлдээе гэсэн үүднээс л эргээд их спортдоо ороод зүлэг ногоон дэвжээн дээрээ дахиж гарч барилдаад явж байгаа. Таван жилийн дараа буюу ноднин дахин дэвжээн дээрээ гарсан. Хоёр даваад гурвын даваанд нутгийнхаа хүүхдийн дэмжсэн. Энэ жил ч тиймэрхүү бодолтой байна.

-Энэ дэмжинэ гэдгийг чинь найраа гээд байдаг шүү дээ?
-Ингэж шууд ойлгож болохгүй л дээ. Манай ахмадууд ч ийм л байсан. Намайг Эрдэнэ-Очир гуай...............

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.