Байлдагч Түвшин галзуугийн эмнэлэгийг сонгоно

2011/06/09
Share |
Хүмүүс:
Байлдагч Түвшин галзуугийн эмнэлэгийг сонгоно

“ Найзуудтайгаа хоёрхон цаг л уулзчихаад ирье л дээ” хэмээн өрөвдмөөр харц гарган, эхнэрээсээ гуйж зогсох залууг уншигч та санаж байна уу?  Энэ бол МҮОНТ-ийн бүтээл “Тусгай салаа” олон ангит уран сайхны киноны байлдагч Түвшин. Харин түүний эхнэрийг үзэгчид хүртэл ямар ядаргаатай хүүхэн  бэ гэж залхаж бас ундууцдаг байсан. Ямартай ч  эхнэрийнхээ “атганд” орчихоод гарах эрхээ хасуулсан хүүхэд шиг өрөвдөм царайлж зогсох  Түвшинг харсан  хүмүүс ойр дотныхоо нэгэнтэй зүйрлэж өрөвдөж суусан нь цөөнгүй.  Жүжигчин П.Баттөр өөрөө заримдаа хаяад зугатчихмаар санагддаг байсан  ч   “ Би чинь кинонд тоглож байна шүү дээ. Тайван бай”  гэж өөрийгөө тайвшруулж байсан гэдэг. Сонирхолтой нь Түвшин “Тусгай салаа”-д тоглосоноосоо хойш “Хартай хүүхэнтэй сууснаас галзуугийн эмнэлэгт хэвтсэн нь дээр “гэж бодох болсон гэнэ шүү.

Т. Алтаа. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.