Монголын оюутны холбоо албан тушаалын нэгэн гишгүүр гэж үү

2011/06/10
Share |
Хүмүүс: Ч Ганхуяг | 
Монголын оюутны холбоо албан тушаалын нэгэн гишгүүр гэж үү

Монгол улс их дээд сургуулийнхаа тоогоор дэлхийд дээгүүр жагсахын хэрээр оюутны тоо одоогоор 160 гаруй мянга болоод байна. Тэгэхдээ энэ олон сургуулиудыг төгсөөд  гарч байгаа оюутнуудын чанар,  дараа нь  мэргэжлээрээ ажиллаж байгаа зэргээрээ бол дэлхийд бүү хэл улсдаа муу хэлэгддэг болчихоод байгаа билээ. Тэгвэл энэ олон оюутнуудын эрх ашгийг хамгаалдаг Монголын оюутны холбоонд  давхардсан тоогоор 625 мянган оюутанг  үйл ажиллагаандаа хамруулсан гэж цээжээ дэлдэгсэд цөөнгүй. Энэ тоон үзүүлэлт амьдрал дээр  хэр олон оюутны хичээл сурлага, идэвх чармайлтанд нөлөөлсөн бол. Монголын Оюутны Холбоо хоёр жилд нэг удаа чуулганаа хийж ерөнхийлөгчөө сонгодог дүрэмтэй бөгөөд ерөнхийлөгч нь нам бус байх учиртай. Гэтэл МАН-ын бага хурлын гишүүн , Сангийн  дэд сайд Ч.Ганхуягийг МОХ ерөнхийлөгчөөрөө  сонгожээ. Хас банкийг хөл дээр нь босоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэгддэг тэрээр боломжийн мэдлэгтэй эдийн засагчдын тоонд багтдаг үнэн ч харин одоо “том” улс төрч болоод байгаа.  Түүнийг  улс төрч болоход нь МОХ албан тушаалын  гишгүүр болон ивж өгчээ. Олон мянган оюутнуудынхаа хүчийг ашиглан намдаа чансаагаа ахиулах, олны өмнө улс төр хийх гэж байгаа бол  эртхэн МОХ-ын ерөнхийлөгчөөсөө татгалзах хэрэгтэй.  Залуусын эрдэм номд зарцуулах цагийг улс төр рүү бүү уруу татаарай Ч.Ганхуяг сайд аа.

 М.Ганцэцэг. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.