Дасгалжуулагч Ч.Насантогтох том сургамж авчээ

2011/06/10
Share |
Хүмүүс:
Дасгалжуулагч Ч.Насантогтох том сургамж авчээ

Монгол улсын 44 жилийн турш хүлээсэн олимпийн алтан медалийг анхлан авчирсан Түвшинбаяр, Бадар-Ууган нар түүхэнд үлдэх гавьяатай гэдэгтэй маргах хүн байхгүй биз. Тэгэхдээ  Жудо бөхийн улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Насантогтох  олимпаас бас нэгэн медаль авчрах боломж байсан ч өөрийн туршлагагүйгээс авчирч чадаагүй гэж ихэд харамсдаг гэнэ шүү. Тодруулбал  Бээжингийн олимпод жудогийн шигшээгийн тамирчин Нямхүү олимпийн хүрэл медалийн төлөө барилдахаар үлдчихсэн байж. “Тухайн үед хүн бүр  Нямхүүд медаль авчихсан юм шиг баяр хүргээд, тамирчдын байранд бараг хөл гишгих зайгүй байсан.   Ингэсэний улмаас Нямхүү тайван байж, бүрэн төвлөрч чадаагүй болов уу. Үүн дээр  би маш том алдсан. Одоо хүртэл Нямхүүгийн өмнө буруутай юм шиг сэтгэгдэл төрөөд байдаг юм. Тэр үед түүнтэй хэнийг ч уулзуулахгүй байх минь яав даа” хэмээн одоог хүртэл харамсдаг  гэнэ. Үүнээсээ сургамж аваад Н.Түвшинбаярыг алтын төлөө тоглох гэж байхад нь  дотны анд улсын начин Энхбатаас өөр хэнийг ч оруулахгүй байлгаж амраасны хүчинд аварга маань хүчээ зөв хуваарилж, сэтгэл санааны хувьд аль хэдийнэ ялчихсан байсан  гэнэ шүү.   Аргагүй та бидний итгэлийг алдаагүй, тамирчны ялалт хямдхан олддоггүй ажээ.

М.Ганцэцэг. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.