Холливудын хараал хүрсэн кинонууд

2011/06/10
Share |
Хүмүүс:
Холливудын хараал хүрсэн кинонууд

Британийн The Independent сонин Холливудын хараал хүрсэнээс болж жүжигчид нь машины аваарт орсон, золгүй явдал тохиолдсон гэх кинонуудыг нэрлэжээ.

Оз улсын шидтэн /1939/

Хамгийн анхны хараал хүрсэн киноны нэг. Шуламсын дүрд тоглож байсан Маргарет Хэмильтон нүүр будах өрөөнд галд золтой л амиа алдаагүй байна. Харин хожим нь энэ кино зохиолоор театрын жүжиг тавьж байхад мөн л золгүй тохиолдол бүртгэгдсэн. Түүнээс хойш хараал хүрсэн гэх уг бүтээлийн шуламсын дүрийг бүтээх хүн олддоггүй байжээ.

Полтергэйст /1982-1988/

Полтергейсттэй холбоотой дөрвөн хүн зургаан жилийн дотор дараалан нас барсан аж. Тэдгээрээс хамгийн анхаарал татсан нь Керол Энний дүрийг бүтээсэн 12 настай Хезер O’Руркийн үхэл юм. Охин ханиад хүрсэн гэх оноштойгоор эмнэлэгт хэвтсэн ч маргааш нь нас байржээ. Тэгвэл Доминик Данн /22/ найзынхаа гарт, Жулиан Бек /60/ ходоодны хорт хавдраар үхсэн. Эмчийн дүрд тоглодог Уилл Сэмпсон /55/ зураг авалт дуусангууд бөөрний дутагдалд орон хорвоог орхижээ.

Хэрээ 1994/

Сургуулийнх нь найзуудын хэлснээр Брэндан Лид өөрийнх нь зөн совин яг эцгийнхээ адил зургийн талбай дээр нас барна гэж хэлдэг байжээ. Зөн таасан бололтой. Тэрээр “Хэрээ” киноны зураг дуусахаас найман өдрийн өмнө нас барсан юм. Кинон дээр түүний дүр болох Эрик Дрейвен үхэхэд тэрээр бас… хоосон буу нь яагаад ч юм цэнэгтэй байснаас үүдэн Брюс Лигийн хүү эцгийнхээ араас одсон билээ.

Супермен /1951 түүнээс хойш/

Хараал идсэн “Супермен” дандаа л өөрийн голлох дүрд тоглосон нөхдийг “хороогоод” байдаг юм. Тэдгээрээс хамгийн харамсалтай үхэлд Жорж Ривз, Кристофер Рив нарынх тооцогддог. Жорж Ривз нь 1950-иад онд энэ кинонд тоглож байсан . хурим болохоос найман хоногийн өмнө түүнийг буугаар буудуулан нас барсан байсныг олжээ. Кристофер Рив нь болохоор 1995 онд нэг удаа морьноос унан хүнд гэмтэж байсан. Гэхдээ тэрээр саяханыг болтол амьдарч байгаад 2004 онд зүрхний шигдээсээр таалал төгсчээ. Түүнчлэн энэ кинонд бүхий л цаг үед тоглож байсан Марго Киддер, Марлон Брандо, Ричард Прайору, Кирк Ален, Дина Кейн, Жерри Сигел болон Жо Шустер нар бүгд золгүй үхлээр үхсэн гэдэг.

-“Оз улсын шидтэн” /1939/

-“Полтергейст” (1982-1988)

   -“Хэрээ” (1994)

   -“Супермен” (1951 оноос)

   -“Розмаригийн хүүхдүүд” (1968)

   -“Трилоги Матриц” (1999-2003)

   -“Утасны дуудлага-2” (2005)

   -“Омен” (1976)

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
cfvtlw WnLRaKkaqodvccdozr, [url=http://wdldtmdvdsdd.com/] wdldtmdvdsdd[/url], [link=http://vinrzzlaiozn.com/ ]vinrzzlaiozn[/link], http://ayfdpphbrcha.com/
IP:46.161.9.32  2016-10-31 22:40:15
DorothyDor wh0cd720272 vardenafil buy propecia cheap online buy anafranil online visit your url proscar buy levitra
IP:46.161.9.24  2017-01-27 04:55:41
DorothyDor wh0cd720272 Cialis 20 Mg
IP:46.161.9.24  2017-03-08 22:32:58
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.