Урлагийнхан улс төр рүү хошуурч байна

2011/06/12
Share |
Хүмүүс:
Урлагийнхан улс төр рүү хошуурч байна

  Сонгууль болоход ганцхан жил үлдээд  байгаа өнөө үед УИХ-ын гишүүдийн идэвх  сэргэж үүний хажуугаар  урлаг, спорт, загварынхан  улс төр рүү хошуурдаг үзэгдэл манайд моод боллоо. Зууны манлай МУГЖ Б.Сарантуяа,  "Эра" төвийн захирал Д.Эрдэнэтуяа , “Чингис хаан” хамтлагийн Д.Жаргалсайхан, Д.Дашдондог С.Жавхлан,  Quiza, ВХ, “Номин талст”-ын Хаянхярваа,  Эба гээд эрхмүүд уран бүтээлээсээ улс төрийг илүүд үзэх болов. Харин улс төрч эрхмүүд цагаан сар наадам гээд л үндэсний баяраар сонгогчиддоо зориулан дуулж, клип хийлгэх болж. Өөрөөр хэлбэл урлагийнхан нь улс төрч болж, улс төрчид нь ёстой бүхнийг чадагч гэдэг шиг юм болгон руу үсчих болсон нь Монголын нийгмийг хөл толгойгүй болгож орхилоо. Тэр ч байтугай манай урлаг соёлынхонд  урлагийн тайз  багадаж Төрийн ордонд тоглолт хийж, лекц унших болсон болохоор шинэ гарч ирж байгаа залуу уран бүтээлчид  ч юунаас дутах вэ гэсэн шиг ямар нэг намын залуучуудын байгууллага түшдэг явдал газар аваад байгаа нь нууц биш. Хөгшин залуугаараа талцан хоёр намд элсэх болсон нь   ирэх жил болох УИХ-ын болон орон нутгийн сонгуульд спорт урлагийнхан нэр дэвших магадлал маш өндөртэйг харуулж байна. Нуугаад яахав их аварга  Дагвадоржоос  эхлээд сонгуульд  нэрээ дэвшүүлэхээ хилийн чанадаас хүртэл зарлаад байгаа хойно. Сонгуулийн сурталчилгаанд элдэв шоу тоглолт хийхийг хориглодог ч урлагийнханд давуу талаа ашиглах бяцхан ч атугай боломж олдох биз хэмээн горилогсод нэлээдгүй байгаа бололтой. Нийтийн дууны ханхүү алдраа “Солиотой улс төрч” нэрээр солиод байгаа МУГЖ С.Жавхланг хараад нэгийг бодож хоёрыг тунгаахгүй байгаа нь тэдний улс төрч болох сонирхол  ихэд өндөр байгааг харуулж байна.  Ямар уран бүтээл, шинэ  тоглолтоор  биднийгээ баясгах бол хэмээн ард түмэн нь хий горьдон хүлээнэ. Юун тоглолт, уран бүтээл тэд төрөөс тэрбумтнууд төрж  байгааг харсан. Одоо   уран бүтээлийн их аянд гарах нь эргэлзээтэй.  Энэ байдлаараа манай улс нэр дэвшигч ба сонгуульд өрсөлдөгчид гэсэн хоёр хэсэгт хуваагдах бололтой. Монголоор дүүрэн улс төрчид . Уг нь  чаддаг чаддагаа хийгээд явбал зүгээрсэн.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.