Хүмүүс: |
Тачаангуй, секси имижээр урлагийн тайзнаа хэрхэн оргилд гарч болдгийг яруу тодоор харуулсан хамтлаг бол "Киви". Нэгэн үе Ангирмаагийн өнгөт үрэл хэмээн нэрлэгдэж байсан охидыг ийнхүү амжилтанд хүрсэнд хатуухан продюсерийн ач их. Найз залуу болон хүүхэд төрүүлэхийг хориглосон хэцүү продюсерийн хатуухан шийдвэр хамтлагийн охидод хаяа шударга бус санагдаж байсан гэдэг. Тиймдээ ч ази төрхтэй охид нь байнга солигдож, халагддаг байж. Саяхнаас “Киви”-гийн охид үүнээс цааш газар үгүй гэдэг шиг Ангираагийн аашыг тэвчиж чадахгүй нь хэмээн тус тусын амьдралаа бодоцгоосон. Харин тус хамтлагийн Ази нүүр царайны сүүлийг мушгисан П. Алтанцэцэгийн найз залуугаар экс ерөнхийлөгч Н.Энхбаярын эгчийнх нь хүү Эрдэнэ хэмээх залуу тодорчээ. Үерхэж, дотносоод нэлээд хугацааг үдсэн тэд халуухан дурлалаа олноос чадварлаг нуусан аж. Тэр нь мөн л Ангирмаагийн эрүүний шөлийг харамгүй уусных . Мөн найз залуугийнх нь гадаад төрхтэй ихээхэн холбоотой аж. Эрх чөлөөгөө боогдуулаад олны өмнө тайван ч алхаж чаддаггүй байсан хосууд одоо л нэг сэтгэл амар зугаацах болжээ. Харин тэднийг харсан олон эрчүүд “Өө ийм жаалыг сонгох байсан юм бол...” хэмээн ярилцаж байгаа сурагтай. Аргагүй дээ. Хүмүүс тэднийг сүр бараатай, ганган хээнцэр эрийг ханиараа сонгоно гэж төсөөлж байсан биз.
Т.Алтаа. Factnews.mn