Ордонд ялаа нисч харагдвал, мөн л Д.Зоригт сайдын буруу гэж үү?

2011/06/13
Share |
Хүмүүс: Д Зоригт | 
Ордонд ялаа нисч харагдвал, мөн л Д.Зоригт сайдын буруу гэж үү?

Д.Ганхуяг Г. Баярсайхан, С.Эрдэнэ, Ц. Батбаяр бас Б.Бат-Эрдэнэ. Ийнхүү ЭБЭХ-ний сайд Зоригтын дайсны тоо өдөр ирэх бүр нэмэгдсээр. Хамтарсан Засгийн Газрын хамгийн отгон, хамгийн их хэл ам дагуулан байж сайдын сэнтийд заларсан тэрээр мэнгэ нь голлосон сайдаар тодроод байгаа. Төрийн ордонд завсар л гарвал түүнийг огцруулах тухай асуудал яригдаж, түүний суудал Дондогмаа шиг л дэнжигнэх болсон. Гурвын гурван удаа огцрох дээрээ тулж байгаа сайд өмнө нь байгаагүй билээ. Үүгээрээ ч тэр рекорд тогтоож магадгүй болоод байгаа. Ард түмэн ч энэ асуудлаас залхаж буй бололтой. “Бүх зүйлд Зоригт буруутай гэж үү? Ордон дотор ялаа нисч харагдвал бас л Зоригт сайдын буруу биз дээ” хэмээн өмөөрөх егөөдөхийн дундуур ярилцах болжээ. Гэхдээ дээрх гишүүдийн гэдэнг хөдөлгөөд байгаа гол шалтгаан нь залуу сайдын ааг омгоор асуудалд хандаж буй явдал гэнэ. Хэдийгээр ЭБЭХ-ний сайд наана аа “Огцруулбал огцруулна л биз” гэж ярвайж суух авч үнэн хэрэгтээ хамгийн их айдастай яваа нэгэн гэнэ шүү.

        Т.Алтаа. Factnews.mn   

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.