Б. Бат-Эрдэнэ аварга өрөөндөө хов яриад сууж байна гэнэ үү

2011/06/13
Share |
 Б. Бат-Эрдэнэ аварга өрөөндөө хов яриад сууж байна гэнэ үү

Холын гийчнээс үг, хотын хүнээс чихэр гэдэг шиг  УИХ-ын гишүүд ч ордон дотроо хөдөө гадаа явсан нэгнээс сонин сонсох дуртай гэнэ. Эрхэм гишүүдийн дундаас хамгийн зочломтгой нь  Хэнтийгээс сонгогдсон Б.Бат-Эрдэнэ гишүүн. Тэрээр үе үе хөдөөгүүр явж ирээд нутгийн хишгээ танхимын нөхөдтэйгөө хуваан суудаг бөгөөд заримдаа  зочломтгой зан нь хэтэрчихээд байдаг гэнэ шүү. Мөн “Хачир” бэлдэхээ ч мартдаггүй байна. Саяхны нэгэн дайллагынхаа үеэр өөрийн зүтгүүлсэн “Гол мөрний урсац бүрэлдэх усны эх, ойн сав газарт ашигт малтмал олборлохыг зогсоох тухай” хуулийн талд зогсохыг гишүүдээс гуйжээ. Тэгээд болоогүй тухайн хуулийг нь хэрэгжих боломжгүй хэмээн эсрэг хуулийн төсөл өргөн бариад байгаа “дайсны талын” хэд хэдэн гишүүнийг муулж суусан байна. Ингээд бодохоор эмэгтэй хүнд л хамаатай мэт ойлгогддог хов ярих асуудал УИХ-ын гишүүд ч бас дуртай ажээ.

 

Т.Алтаа.Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.