TV коктейль намар бүр нэг...

2011/06/13
Share |
Хүмүүс:
TV коктейль намар бүр нэг...

TV коктейль” хамтлагийн залуусыг монголчууд мэдэх болсноор хэдийнэ зургаа дахь жилтэйгээ золгожээ. Өнгөрсөн жил тус хамтлагийнхан таван насныхаа ойд зориулж “Намрын синдром“ хэмээх уран сайхны киног  үзэгчдээ хүргэж “онц” дүн авсан. Ер нь кино хийхэд маш их хүч хөдөлмөр, хөрөнгө зардгийг уран бүтээлчид байнга л ярьдаг. Гэхдээ коктейлын залууст энэ бүхэн тийм ч хүнд асуудал биш гэнэ. Учир нь авьяаслаг уран бүтээлчдийг дэмжих байгууллагууд мундахгүй олон байгаа сурагтай. Тиймдээ ч тэд хоёр дахь киноныхоо ажилд хэдийнэ оржээ. “Намрын синдром”-ын хувьд хоёр залуу нэг бүсгүйд хайртай болсон дурлалын гурвалжинг харуулдаг. Харин энэхүү шинэ киногоороо орчин үеийн залуусын хайр дурлал, ээдрээт амьдралыг харуулж байгаа аж. Киноны найруулагчаар Б.Энхбаяр ажиллаж, гол дүрд нь тус хамтлагын жүжигчин Н. Цэнд-Аюуш, А. Өнөржаргал, Э. Цолмонбаяр нар тоглож байна. Уран бүтээлийн нэрийг одоохондоо өгөөгүй байгаа бөгөөд ирэх есдүгээр сард үзэгчдийн хүртээл болох юм байна. Магадгүй тэд намар бүр нэг гэсэн уриатай ажилласаар кино урлагаар дагнах бололтой.  

Т.Алтаа. Factnews.mn 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.