Цомог л гаргачих Эгшиглэн минь

2011/06/13
Share |
Хүмүүс:
Цомог л гаргачих Эгшиглэн минь

 Дуучин Болортуяа буюу Эгшиглэн дуулж эхлээд овоо хэдэн жилийг үдсэн ч одоог хүртэл ганц ч  цомог  үгүй яваа нэгэн. Түүнийг "В" продакшнд харьяалагдаж байх үед Эгшиглэнгийн цомог гарах гэж байгаа тухай яригдаж байсан ч гэнэт хойшлогдсон. Үүний учрыг дуучин Д. Болд тайлбарлахдаа нэг онд хоёр эмэгтэй соло дуучны цомог гаргаад яахав гээд Эгшиглэнгийн цомгийг 2009 он хүртэл хойшлуулсан гэж байв. Гэвч үнэн хэрэгтээ залуу дуучин архи дарс, зугаа цэнгэл хөөгөөд уран бүтээлдээ анхаарал хандуулахгүй байснаас  түүний цомгийн ажил цуцлагдсан гэдэг. Харин шинэ он гарсны дараах нь  Эгшиглэн шинэ уран бүтээлүүдээрээ бие даасан цомог төдийгүй, тоглолтоо  хийх болсон тухай хэвлэлээр мэдээлж байсан. Гэсэн ч Эгшиглэн одоог хүртэл юу юу ч үгүй таг чиг. Эгшиглэнгийн тэсрэлтийг  удаан хүлээсэн залуус сүүлдээ тоглолт нь ч яамай. Ганц цомог гаргачихвал ч гэж ярих болжээ.

Т.Алтаа. Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.