Сэтгүүлч Б.Ганчимэг: Нэгхэн өдөр ерөнхийлөгч болчихвол...

2011/06/14
Share |
Хүмүүс:
 Сэтгүүлч Б.Ганчимэг: Нэгхэн өдөр ерөнхийлөгч болчихвол...

“Өдрийн сонин”-оор овоглосон  Б. Ганчимэг гэх хатагтайг монголд мэдэхгүй хүн тун ховор. Учир нь тэр бол ярилцлагын хатан хаан. Гэвч давтагдашгүй түүний ертөнцийг хэн нэгэнтэй харьцуулсандаа айж байгаа ч би Б.Ганчимэг сэтгүүлчийг монголын Ларри  бас Опра гэж ойлгодог.  Өдгөө “Үндэсний шуудан” сонины тоймчоор ажилладаг тэрээр Монголын нэр төртэй, дуулиан шуугиантай гэх бүхий л хүний “дотрыг” уудлан гаргаж чаддагаараа сэтгүүл зүйн ярилцлагын төрөлд үнэхээр  манлайлагч нь байдаг. Тиймдээ ч чадварлаг сэтгүүлчийн чансаатай ярилцлагуудыг унших гэсэн уншигчид “Ярилцъя 2” номыг нь хүлээсээр  байгаа. Үргэлж  хүний сэтгэл зүрхийг нээж байдаг энэ хатагтай саяхан МНӨ сонинд ярилцлага  өгчээ. Мэдээж түүний яриа бүхэлдээ сонирхолтой байсан ч “Би нэгхэн өдөр ерөнхийлөгч болж үзэх юмсан” гэж ярьсан нь энгийн хэрнээ бас л сонин. Түүнд ийм боломж ирвэл  Монголынхоо хэдэн буурал рокеруудыг бүгдийг нь дуудаж авчраад гавьяатын тэмдэг зүүж өгөх юм гэсэн. Мөн чуулгаас Оюунжаргал, Гэрэлмаа, Ширмэнтуяа  нарыг ч багтаахыг хүсч байгаа аж. Үүгээрээ тэр рок хөгжимд дуртайгаа илэрхийлэхийн зэрэгцээ төрөөс тараагаад байгаа цол тэмдэг нь эзнээ олохгүй байгааг шүүмжилж хэлсэн биз ээ.

Т. Алтаа. Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.