Хүмүүс: |
Сүүлийн гурван жил UBS телевизээс зохион байгуулагдсан Universe Best Songs наадмын 2010 оны шилдэг оролцогч Ану хэмээх бүсгүйг залуучууд лав андахгүй. Тэрээр шилдэг 25-д орохын зэрэгцээ бусад оролцогчдынхоо хамт дэлхийн хөл бөмбөгийн аваргын сүлд дууг дуулж олонд хүргэсэн авьяаслаг бас царайлаг бүсгүй. Тус шоунд оролцож эхэлсэн цагаасаа л залуусын анхаарлыг татаж байсан Ану UBS телевизийн гадаад мэдээний орчуулагч, хөтлөгч Жаргалсайхан хэмээх залуутай үерхдэг болохоо олонд зарлаж фэн залуусынхаа сэтгэлийг гонсойлгосон. Харин саяхан тэрээр Shake and Dance нэртэй дууныхаа клипийг үзэгчдэд хүргэлээ. “New Face” “New Artist” уриагаар гарч ирж буй залуу дуучны шинэ уран бүтээлийг шинэлэг, өвөрмөц болсон тухай урлагийн ах эгч нар нь онцолж байгаа гэнэ. Уг дууны клипийг “М 21 entertainment” хийж гүйцэтгэжээ. Ингээд залуу уран бүтээлчдээ цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье. Урлагийн Янжинлхам бурхан ивээх болтугай.
Т.Алтаа. Factnews.mn